Оросын саармаг хүйст модель Стас Федянин

Дэлхий дахины хэлэлцдэг Англи хэлнээс эх хэлнээ хөрвүүлбэл “Эндрожайн / Эндрожин(и)”, харин бидний нэрлэж заншсанаар “Андроген / Андрогин” гэгдэх эр эм цогцос нэгэн биед “хослон” орших “саармаг” хүйсийн Орос модель нэгэн залуугийн тухай мэдээллийг хүргэе.



Түүнийг Станислав Федянин (товчилж, Стас Федянин) гэдэг бөгөөд тэрээр 1995.10.11-нд төрсөн, Германы загварын “Dopamin Models” агентлагийн загвар өмсөгч нэгэн юм.  Биеийн өндөр нь 180 см, 45 кг жинтэй тэрээр Москва хотод амьдардаг юм байна.
Дизайны чиглэлээр суралцдаг Стас дэлхийд танигдаж алдаршихыг мөрөөддөг, үүнийхээ ч төлөө шургуу хөдөлмөрлөдөг “адтай” залуу бөгөөд явган шог, дуу хөгжим, бүжиг наадгайнд дурлаж идэвхитэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэг түүний шүтээн нь “Попын гүнж” Бритни Спирс гэнэ. Мөн тэрээр зав гарвал шүлэг тэрлэх сонирхолтой ажээ.



Камерны өмнө гарах тэр л агшинд бүх ертөнцөөс тасарсан мэт эрх чөлөөг мэдрэхийн хажуугаар дур булаам төрхөө үлэмж товойлгон дүрдээ маш чадварлаг хувирдаг Стас гетеросексуал буюу эсрэг хүйстнээ таалах бэлгийн чиг хандлагатай бөгөөд Анжела хэмээх “хөөрхөн” найз охинтой ажээ.



Ер нь “Андроген” даавар нь давамгайлж эр эм шинжийн аль алиныг нь агуулсан энэ төрлийн хүмүүс загварын ертөнцөд эртнээс хөл тавьсан байдаг бөгөөд энэ төрлийн биеийг олж төрөх нь байгалиас заяасан хосгүй “гоо үзэсгэлэн” гэж үзэх нь түгээмэл байдаг аж. Түүний үзэсглэнт зургуудаас танд хүргэж байна.










Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.