Ордуудын ерөнхий шинж
Хонины ордны ерөнхий шинж (3/21-4/19)
Махбодь: Гал
Эзэн гариг: Марс
Билэг тэмдэг: Улаан, шар, ногоон дөрвөлжин дүрс, хонины болон бугын толгой
Өнгө: Гал улаан, улбар шар, цэнхэр, хөх, ягаан болон бүх гялалзсан өнгө. Чернилэн ягаан тохиромжгүй.
Чулуу: Алмаз, рубин, аметист, маргад, сарны чулуу
Төмөрлөг: Ган, төмөр
Сайн өдрүүд: Мягмар, Ням
Муу өдрүүд: Баасан, Бямба
Азын тоо: 4, 7, 9, 11 болон 9 - д хуваагдах бүх тоо.
ЗАН БАЙДАЛ
Хонь - "Гал" махбодитой ордуудаас хамгийн цогтой гал нь юм. Хамгийн унтрашгүй ядрашгүй. Тэднийг анзаарахгүй байх аргагүй. Сэтгэлийн тэнхээ ихтэй хувь хүмүүс. Хөөрүү дэгдэгнүүр зантай ихэнхдээ цочмог ууртай. Халуун цустай, тайлбар тавихад дурамжхан байдаг. Хүмүүс тэдний халуун дотно элэгсэг харьцаанд татагддаг. Тэд бол найрсаг зантай эрч хүчтэй хүмүүс бөгөөд тэдэнд итгэж болно. Хонины ордныхон хүнд хэрэгтэй үнэн зөв зөвлөгөө өгдөг. Тэд шударга бус явдлын эсрэг маш дайчин шургуу тэмцдэг. Бодсон санаснаа бодох юмгүй шууд хэлдэг. Гэхдээ үзэл бодлоо шууд хэлэхдээ юүн түрүүн өөрийн ашиг сонирхлоо боддог бөгөөд бусад хүмүүс нь яах нь түүнд хамаагүй байдаг. Гэвч энэ байдал нь санаатай биш бөгөөд үүнээс болж түүнд уурлах аргагүй.
Тэд тэвчээргүй, хувь заяанд итгэдэггүй амьдрал тэдний атганд байдаг гэж боддог. Хонь нь ихэнхдээ азтай гэвч аз нь харивал азгүй явдлууд тасрахгүй. Тэд зүгээр сууж чаддаггүй амьдралыг үргэлжийн хөдөлгөөнд байх ёстой гэж боддог. Тэд уйтгарлах, уруу царайлж суух дургүй. Энэ ордны хүмүүс нь баатарлаг үйлс байлдан дагуулах чадвартай, асар их энергитэй, эр зоригтой бөгөөд байнга өөрийгөө батлан харуулахыг эрмэлздэг. Хэрэв тэдэнд саад болвол яахаас ч буцахгүй болж бүгдийг бусниулан нураах ба амь биеээ ч хайрлахгүй болтлоо догшин ширүүн болдог.Хонины ордныхон их итгэмтгий, эгэл жирийн бөгөөд хүүхэд шиг шулуун шударга. Тэднийг амархан хуурч мэхлэж болно. Тэдэнд нууцлах хуурч мэхлэх зан байхгүй. Хонины ордныхон бараг худлаа ярьдаггүй, хов жив хөөцөлддөггүй. Тэд их эмзэг, хүмүүсийг муу мэддэг учир санасанд нь хүрээгүй тохиолдолд ихэд гутардаг.
Энэ ордыхон зорилгодоо хүрэхдээ шулуун замаар явах гэж оролддог. Тэд төлөвлөгөө, удирдамж г.м. зүйлс хийдэггүй. Хонь тэсвэр тэвчээр муутай, муу санаагүй, бүх зүйлд хэт шууд байдлаар ханддаг.
Тэдний гол зан чанар - нээлттэй, илэн далангүй байдал. Тогтвортой байж чаддаггүйгээс болж хариуцлага хүлээх чадвар муутай.
Хонь нь 2 янз байдаг.1. Бие сайтай, эрүүл чийрэг, хөнгөн шингэн, баяр баясалтай.2. Сул дорой тэдэнд сайн хоол унд, биеийн тамир, хөгжил хөдөлгөөн үнэнч нөхөд дутагддаг.
ЭРҮҮЛ МЭНД
Хонины ордыхон маш өөдрөг үзэлтэй хүмүүс учир тэдэнд хууч өвчин гэж бараг байдаггүй. Амьдралаа зөв ухаалаг зохицуулбал хөгширөхгүйгээр барахгүй урт насалж чадна. Өвчний учир шалтгаан ихэвчлэн тэдний тэвчээргүйгээс болдог. Иймд тэвчээртэй, болгоомжтой байх нь эрүүл мэнд болон амь насанд нь чухал гэдгийг байнга санаж явах хэрэгтэй. Бие бялдрын өвчин шаналалыг даах чадвар муутай. Хонины ордыхон эмчид үзүүлэх их дургүй, ялангуяа шүдний эмчид.
Тэд өвчин туссан ч огт анхаардаггүй яваандаа зүгээр болно гэж боддог. Өөрийн эрүүл мэндэд огт санаа зовдоггүй. Өвчин хүндэрч, явж чадахгүй болсон цагт л хэвтдэг. Хэрэв тэд хэвтэж байвал үнэхээр бие нь муу байна гэсэн үг. Эмчийн зөвлөгөөг дагадаггүй, өөрийнхөө өвчинг өөрөө л мэднэ гэж боддог.
Цусны даралт ихэсдэг. Тархи толгой, арьс өнгө, ходоод, үе мөчний өвчинд өртөмтгий. Ямар нэгэн аз сорих, аймшиггүй баатарлаг байдал үзүүлэх гэсэн бодлогогүй алхамаас болж гэмтэж бэртдэг. Хонь сэтгэлээ барьж уурлаж ууцарлахгүй, нүүрний булчингаа чангалахгүй байх нь чухал. Хонины ордыхний нүүр, толгой нь хамгийн өртөмтгий эрхтэн мөн. Шүдний эмчийн хяналтанд байж, шүд, буйл амнаас гарах үнэр зэрэгт байнга анхаарч байх нь чухал. Хоолой өвдөх, хатгаа авах зэргээс болгоомжилж эсрэг тэсрэг агаараас зайлсхийх хэрэгтэй.
Энэ ордны эмэгтэйчүүд аливаа зүйлийг хэтрүүлдэг тул биеийн хүчний доройтолд амархан ордог. Эсвэл аймаар болдог эсвэл гайхамшигтай харагддаг.
Ихэнхдээ нүдний шил зүүдэг. Хөгширөлтөөс сэргийлж биеийн тамираар хичээллэх мөн эрэгтэйчүүд нь эрүүл мэндээ хайхраагүйгээс болж бэлгийн сулралд Охины ордны эрэгтэйчүүдийн дараа 2-т ордог байна.
АЖИЛ МЭРГЭЖИЛ
Хонь нь тушаал дэвшихдээ амжилт олно. Бусад хүмүүс над шиг ингэж ажиллаж чадахгүй гэдэгт итгэлтэй байдаг. Тэд хөдөлмөрч бөгөөд огт залхуурдаггүй. тухайн байдлын голыг нь маш хурдан олдог. Тэд гялалзсан ухаантай боловч ярихаасаа өмнө хийх хэрэгтэй гэдгийг анзаардаггүй. Ихэмсэг зангаа үзүүлэхээ урьтал болгодог.
Энэ ордныхон маш эртнээс мэргэжлээ сонгосон байдаг. Зарим нь бүр дунд сургуульд байхдаа ямар мэргэжилтэй болохоо шийдсэн байдаг. Хонь тэргүүлэгч байх бусдаас бүх юмаараа илүү байхыг хүсч тэмүүлдэг. Хонь хүмүүстэй зөв харьцаж чаддаг түүнчлэн галтай төмөртэй ч адил.Хонины ордыхонд нэг хэвийн хэвшмэл амьдрал харшилдаг. Тэдэнд өөрчлөлт, хөдөлгөөн, аз туршилт хэрэгтэй. Тэд шинэ зүйл бүхнийг дэмжигч. Хонь удирдагч байх дуртай. Алдартай цэргийн жанжин, хуульч, мэс засалч, уран барималчид түүнчлэн тэд оюуны ихээхэн чадвартай тул зохиолч, сэтгүүлч, эрдэмтэн төрдөг. Тэд маш амжилттай радио, телевиз болон олон нийтийн байгууллагад ажиллаж чадна.
Алдар нэр ба мөнгө хоёрын алийг нь сонгох вэ? гэвэл, тэр алдар нэрийг сонгоно. Хонь мөнгийг олж ч чаддаг зарж ч чаддаг. Хонь бизнест болон урлагт маш их амжилт олж чадах боловч тэвчээргүйгээсээ болж эхэлсэн үйлсдээ тууштай байж чаддаггүй.
Хонины ордыхний дэргэдэх бусад хүмүүс өөрийн хувь хүний онцлогоо харуулахад тун хэцүү. Тэд биелэшгүй бүтэшгүй зүйлийн төлөө их хөөцөлддөг. Шинэ сонин санаа болгон хонины ордыхноос гардаг. Тэд зохион бүтээх чадвартай бөгөөд өөрийн гэсэн зам харгуй гаргахыг хүсдэг. Хонь голчлон хошигнол маягаар ярих дуртай тэд хурдан уурлаж уцаарладаг боловч мөн хурдан гомдлоо мартдаг. Хэрэв өөрийн буруугаас бусдыг гомдоосон бол дайсныхаа өмнө хүртэл уучлалт гуйж чадна.
Тэд зөвхөн өнөөдрөөр амьдрана. Өнгөрсөн үед гарсан алдаа оноог огт тоохгүй. Хонь өөрийн ялагдлаа хүлээн зөвшөөрөх дургүйгээр барахгүй олж харахыг ч хүсдэггүй. Тэдэнд тухайн цаг тухайн минут л чухал. Тэдний хувьд саарал өнгө гэж байхгүй, эсвэл хар эсвэл цагаан л гэж байдаг. Хонь - туйлшрагчид.
Хонины хэт их энерги нь туйлдаадаг боловч хэрэв хүсвэл бас тайван байж чадна. Тэд гараа хумхиад зүгээр суугаад амжилт олохыг огт санаархдаггүй.
Хонь ихээхэн уудам сэтгэлтэй бусдад бэлэг өгөх сайн сайхныг хүртээх дуртай бөгөөд түүнийхээ хариуг нэхдэггүй.
Тэд хүмүүсийг аз жаргалтай болгож чаддаг.
ХАЙР ДУРЛАЛ - ГЭР БҮЛ
Хонь хайртай хүнээ найз лөхдөө өөрийн махбодь болох гал эсвэл агаарыг сонгох нь чухал. Агаар нь галд зайлшгүй хэрэгтэй. Махбодь ус ба газар нь галтай зохицохгүй. Ус нь галыг унтраана, гал нь газрыг шатаана. Хонины ордыхон нилээд секси. Залуу наснаасаа хайр дурлал, сексийн амьдралд ордог бөгөөд үүнээс болж зөрчилдөөн үүсдэг. Ямарч насан дээрээ анхны харцаар дурлаж чадна. Хонь боломжгүй зүйл рүу их тэмүүлдэг ба ямарч үнээр хамаагүй авахыг оролддог, юугаа ч хамаагүй золиосолдог.
Хонь хайр дурлалд гэнэн хөөрүү. Түүний хувьд хайр дурлал нь адал явдал өөрчлөлт шинэчлэлт. Дурлалаас хурдан уйддаг. Хонь нилээд оройтож 30 -35 насандаа гэрлэдэг. Гэр бүлийн хүн тэвчээртэй байж Хонины эрх чөлөө, ааш зан, эрч хүчийг болгоомжтой зөв залах хэрэгтэй.
Хонины ордыхон сайн эцэг эх бөгөөд хүүхдүүдээ хайрлаж тэднээрээ бахархах дуртай. Хүүхдүүддээ сайн зөвлөгч сайн найз нь. Гэвч үүний хариуд зарчимч дуулгавартай байхыг шаарддаг. Хонь зохион бүтээх, засаж сэлбэх, спортоор хичээллэх аялалаар явах дуртай.
ХОНЬ-ЭРЭГТЭЙ
Хонь-эрэгтэй нь наснаасаа залуу харагддаг. Тэсвэргүй, зоригтой, өөртөө итгэлтэй. Ямагт урагшаа тэмүүлж явдаг. Заримдаа хүйтэн хөндий болдог боловч огт танихгүй хүмүүсийг ч өөртөө татаж чадна. Хэрэв хүсэл нь биелэхгүй бол тэсвэрлэхийн аргагүй ааштай бэртэгчин болж хувирдаг.
Хонь хүүхэд шиг онгирох гайхуулах дуртай. Эдгээр хүмүүс 2 янзын ааш авиртай. 1. Хүй нэгдлийн хүн шиг эмэгтэй хүнийг хүчээр эзэмдэж сексийн хүслээ хангаад дараа нь орхин оддог. 2. Хайртай эмэгтэйнхээ өмнө мундаг баатар болж харагдах ямар нэгэн гавъяа байгуулахыг эрмэлздэг.
Дурлалд тачаангуй бөгөөд өөрийгөө давтагдашгүй цор ганц гэж боддог. Дурлал ч бай сонирхол ч бай эмэгтэй хүнийг өөрийн болгохыг хүснэ. Үүний төлөө мэхлэх хуурах цадиггүй зан гаргахаас буцахгүй. Эцэст нь өөрөө өөртөө баахан түвэг учруулна. Зорилгодоо хүрэхийн тулд маш их хүч зарсаны дараахи учрал нь түүнд утгагүй юм шиг санагдана. Тэр түр зуурын дурлалын холбоонд дургүй.
Хонь-эрэгтэй өөрийгөө сайн арчилдаг. Түүнтэй байхдаа уйтгартай сонирхолгүй ичимтгий байж болохгүй. Дэргэд нь нүүр царай үс зүс хуруу хумсаа янзалж болохгүй.
Хонь дурласан үедээ үнэнч бөгөөд хуурамч зангүй. Олон эмэгтэйтэй нэгэн зэрэг дурлалын холбоонд ордоггүй. Салах цаг ирэхэд хонь бүхий л байдлаараа бүх юм дууссан гэдгийг үзүүлдэг.
Тэрээр туйлын хартай. Өөр эр лүү аятайхан харах л юм бол тэр танийг өршөөхгүй. Хэрэв түүний араар тавибал тэр шууд сална. Өөрийгөө бусдаас илүү гэж боддог тул эрх мэдлийг ганцаар эдлэхийг хүсдэг. Түүнд зааж сургахад тун дургүй. Гэхдээ өөртөө итгэлтэй байдал нь үнэн хэрэгтээ баг бөгөөд цаана нь бүгдээс нууцалж байдаг ядмаг зан бий.
Түүний зөв ч байсан буруу ч байсан дэмжих ёстой. Хонь-эрэгтэйн дуртай юманд та дуртай, дургүй юманд та дургүй байх ёстой. Тэр таниас туйлын үнэнч байхыг шаардана. Хэрэв та хайртайгаа түрүүлж хэлвэл таниас зугатаана.Түүний дурлал их хэцүү. Хэт ойртож эсвэл хэт холдож болохгүй. Бага зэрэг нууцлагдмал байх хэрэгтэй.
Хэрэв та өвдөж зовох амьдралд чинь гай зовлон тохиолдвол таны дэргэдээс холдохгүй. Хонь танд мөнгө зарцуулах, магтаалын үг хэлэх, тантай ярилцаж суухдаа дуртай байх болно. Тэрээр эмэгтэй хүний биэ даасан байдалд дуртай боловч эхнэр болох эмэгтэй нь үгээр нь байж захирагдах ёстой.
Хонь харамч биш гэхдээ түрийвчээ бариад амьдралыг өөрөө зохицуулахыг хүснэ. Ихэнхи нь гэртээ суух дургүй. Эхнэр болох эмэгтэй ухаан зарж эр хүнийх нь хувьд хүндэтгэж байнга магтаж зөв залах хэрэгтэй.
Тэдний амьдралын гол утга учир нь ажил юм. Хонь маш сайн ажилтан боловч мэдрэлийн ядаргаанд ихээхэн өртдөг. Хүүхдэд хайртай бөгөөд сайн эцэг болж чадна.

ХОНЬ-ЭМЭГТЭЙ
Дурлал түүний хувьд чухал мэт боловч үнэн хэрэгтээ өөр бусад сонирхол нь илүү давамгайлна. Эр хүнгүйгээр удаан хугацаагаар байж чадна. Өөрийгөө эр хүнээс дутахгүй гэж боддог учраас хайр дурлалд ч амьдралд ч тэргүүлэх хүсэлтэй байдал нь эрчүүдийг эмзэглүүлдэг.
Бүх ордуудын эмэгтэйчүүд дотроос ганцхан Хонь эмэгтэй эр хүнд гэр бүл болох санал тавьж чадна. Тэрээр эр нөхрөө өөрөө сонгохыг хүснэ. Хэрэв хүслээр нь болохгүй бол хойноос нь хөөцөлдсөөр өөрийн болгож санаа амарна.
Хонь-эмэгтэй маш хүчирхэг эмэгтэй. Гаднаа эелдэг даруу мэт боловч цаанаа эршүүд зантай. Тэр магтаалд тун дуртай.
Хайр сэтгэлтэй үедээ танд үнэнч байх болно. Та хойноос нь гүйгээд байвал дургүйцэж, холдвол сонирхол нь буурна. Эр хүнийг атгандаа байлгах дуртай. Түүгээр ч үл барам орондоо хүртэл зааж сургана. Түүнд эрэмгий хүчтэй эр хүн хэрэгтэй.
Сексээс тэр болгон таашаал авдаггүй боловч харин хайрт хүндээ бүрэн таашаал өгч чадна. Хайр дурлалаас болж түүнд ихээхэн проблем үүсдэг ба зарим нь бүр эмгэнэлтэйгээр төгсдөг. Хонь эмэгтэй нь ертөнцийг тэр аяаар нь түүнд бэлэглэх эр хүн хайж явдаг. Гэтэл ийм эр хүн ховор учир хонь ихэвчлэн ганцаар амьдардаг.
Тэр эр хүнээс их зүйл шаарддаг боловч буцаагаад 2 нугалж хариулдаг. Хонь танд бэлэг сэлт өгч мөнгө зээлүүлж өвчтэй үед чинь асарч сувилж ажилд чинь туслах болно. Эргээд таньд яг ийм шаардлага тавина. Та түүнийг зовоход зовж жаргахад жаргах ёстой. Мөнгө эд хөрөнгөнд шуналгүй. Хайр дурлалд хардамтгай. Хэрэв түүний сэтгэлийг шархлуулбал гал нь мөс болон хувирч хэзээ ч хайлахгүй. Энэ тухай мартаж болохгүй.
Хонь-эмэгтэй хайртай хүнийхээ дутагдалыг харахгүйг хичээдэг ба байнга өргөмжилж байдаг тул хайртыг нь муулж болохгүй. Хонь нь эрчүүдийн хүрээнд байх дуртай. Хонь нэгэн зэрэг 2 эрд дурлах нь ховор. Тэр хэт үнэнч. Аальгүй зангүй учир дурлалдаа шулуун шударга хандана. Түүний сэтгэлд нэг тийм хүчтэй бөгөөд ариун юм байдаг. Дурлалд эр эм хоёр эрх тэгш байх ёстой гэж үздэг.
Хонь бол ажил хэрэгч эмэгтэй бөгөөд албан тушаал эрх мэдлийг амархан олж авч чадна. Бараг бүгд боловролтой байдаг. Таний төлөө ажлаа хэзээч хаяхгүй. Түүнээс ямар нэгэн зүйл нууцлах хэцүү.
Хонины үзэл бодол өөдрөг сэтгэлийг, амьдралын нугачаа нухчин дарах хүнд үед түүнийг хайрлан хамгаалаарай. Танийг ийм байдалд орвол хонь алдар нэрээ гавъяа зүтгэлээ орхиод хайртынхаа төлөө явах болно.
Хэрэв та Хонины ордонд төрсөн эмэгтэйтэй гэрлэх гэж байгаа бол түүнийг зөвхөн гэрийн ажил хийгээд сууна гэж бүү сана, хэдийгээр сайн эзэгтэй боловч тэр гэрийн ажилд дургүй.
Хонь танийг хэзээч залхаахгүй. Тэр өвчин зовлон тоочиж ядарсан зүдэрсэнээ гайхахгүй. Харинч эсрэгээр таны сэтгэлийг хөвсөлзүүлнэ.
Хонь эмэгтэй түр зуурын санхүүгийн бэрхшээлийг даван туулах чадвартай. Өөрөөсөө бага мөнгө олдог эр хүнийг хаяж явахгүй ч хэзээч хүндэтгэхгүй Тэрээр нилээд өөнтөгч, нас сүүдрийг нь асуухад дургүй. Сайн эх бөгөөд хүүхдүүддээ хэрэгтэй бүх зүйлийг өгч чадна.
Хэрэв та ажил ихтэй тул оройтож харина гэж утасдвал хонь танийг үнэн хэрэгтээ хаана байгааг шалгаад мэдчих чадвартай. Хэрүүл хийсэн ч хурдан биээ барьж чаддаг, өш хонзон санадаггүй, өөрийнхөө үсийг ч зулгаадаггүй.
Хонь эмэгтэй ухаалаг бөгөөд царайлаг, тэднийг Рубенсийн Тицианы алдарт уран зургаас харж болно. Тэд нар сүүлийн үеийн загвараар хувцасладаг.Түүний байнга инээмсэглэж байдаг царай нь баг бөгөөд бамбай нь юм. Хэрэв та Хонь эмэгтэйг номхотгож чадвал үнэнч бөгөөд цоглог, ухаалаг бөгөөд энэрэнгүй, сэтгэлийн тэнхээтэй бөгөөд эрч хүчтэй эмэгтэйг өөрийн болгож чадна.
Хонь таны алдагдсан мөрөөдлийг чинь эргүүлэн авчирна.
БУСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ
Сайн хос болох нь үхэр , ихэр , нум , загас. Мэлхийтэй таарамжгүй. Жинлүүр , матартай хуучинсаг үзлийн улмаас тохирохгүй.
Хонины ордод төрсөн хүмүүс: Леонардо да Винчи, Рафаэль, Бах, Гойя, Ван Гог, Гоголь, Гитлер, Чарли Чаплин.
Үхэрийн ордны ерөнхий шинж (4/21-5/20)
Махбодь: Газар
Эзэн гариг: Венера
Билэг тэмдэг: Бух, үнээ, зүрх
Өнгө: Ногоон, ягаан, цэнхэр, шар, улбар шар. Улаан тохиромжгүй.
Чулуу: Сапфир, ногоолин, оюу
Төмөрлөг: Хүрэл
Сайн өдрүүд: Даваа, Баасан
Муу өдрүүд: Мягмар
Азын тоо: 2, 4, 16 болон 6-д хуваагдах бүх тоо.
ЗАН БАЙДАЛ
Үхрийн ордод төрсөн хүмүүс ерөнхийдөө дуугуй, бие даасан, хариуцлагатай, даруу төлөв зантай. Зожиг. Зөрүүд. Бүдүүлэгдүү. Биеээ барих чадвар сайтай тул стрессд ордоггүй. Гэхдээ гэнэт уур нь хүрвэл замд дайралдсан бүгдийг арчаад өнгөрөнө гэж мэд. Азаар энэ нь ховор тохиолддог. Үхэр эсвэл тайван эсвэл уур хилэнд автана.
Энэ ордыхон орчлонг бодитоор хардаг, хашир, догь, амьдралын ихухаантай. Тэд гайхамшигтай төлөвлөгөө, ер бусын төсөл зэрэгт бараг оролцдоггүй. Сэтгэн бодох чадвар маруухан учир уран зөгнөлд сайнгүй. Үхэр эд баялаг хүсдэгч бас эн тэнцүү үрдэг. Тэр гоё сайхан юм бүхэнд дуртай.
Үхэр дэмий ярьж явдаггүй ажлаа хийхийг илүүд үзнэ. Тэд хэлсэн үгэндээ хүрдэг бөгөөд ой санамж сайтай. Үхэр бардам зантай тул бусдаас шалтгаалахыг хүсдэггүй бусдад сэтгэлээ нээх нь ховор. Өөрийгөө хянах чадвар маш сайтай, эвлэг хөдөлгөөнтэй.
Үхрийн ордынхон бол хүч чадал итгэл найдварын билэг тэмдэг мөн.Тэдний хадан цохио мэт хатуу зан нь заримдаа галт уул дэлбэрэх шиг илрэнэ.
Ер нь тэд тайван төлөв бөгөөд дуугаа өндөрсгөх, хэрүүл маргаан хийх дургүй. Тэд амьдралыг ухаанаар биш сэтгэлийн мэдрэмжээр хүлээж авдаг. Түүнд амьтны зөн байдэг.
Бусад ордоос илүү мэдрэмж сайтай. Үхэр эрэгцүүлэн бодох, хурдан шийдвэр гаргах, аливаа өөрчлөлтөнд дургүй. Хүмүүст зоримог бус хулчгардуу харагддаг. Тэд эгэл даруу зан, эрүүл саруул ухааны чадамжаараа бусдаас ялгардаг.
ЭРҮҮЛ МЭНД
Ерөнхийдөө Үхэр эрүүл биетэй. Тэд хүдэр чийрэг, эрч хүчтэй, тэсвэр хатуужилтай. Өвчин, өвдөлтийг дааж чаддаг боловч удаан эдгэрдэг. Эмчийн заавар зөвлөгөөг биелүүлдэггүй. Хэмгийн гол эдгэдэггүй шалтгаан бол - пессимизм буюу гуниг гутрал юм.
Гол өвчин: ядаргаа, мэдрэлийн өвчин, тархи толгой, харшил, чихрийн шижин, таргалалт г.м. Цэвэр агаар хөдөлгөөний хомсдолд ихээхэн өртдөг.
Үхрийн ордынхны дунд архаг тамхичид болон ижил хүйстнүүд байдаг.
Үхэр-эмэгтэй өндөр нуруутай чийрэг биетэй сайхан үстэй.
Үхэр-эрэгтэй үхэр ханхар цээжтэй эрэлхэг царайтай.
Хүмүүс Үхрийн хэт гөжүүд занг шүүмжилдэг боловч тэрээр үүнийг өөрийнхөө тэвчээртэй буурь суурьтай зан гэж боддог. Үнэндээ түүний тэсвэр хатуужилд атаархахаас аргагүй Үхэр жил сараар ч хамаагүй бие сэтгэлийн ачаалалыг дааж чадна.
Түүнд хэдий хэмжээний проблем үүснэ тэр хэмжээний хүч чадлыг олж даван туулна.
АЖИЛ МЭРГЭЖИЛ
Үхрийн ордыхон багаасаа л амжилт авчирах цалин өндөртэй мэргэжил эзэмшихийг эрмэлздэг. Үхэр мөнгө хоёр үргэлж хамт удаан боловч найдвартай урагшилдаг. Тэд эд баялаг мөнгийг өөртөө татаж байдаг. Үхэр бол банкны билэг тэмдэг. Уйгагүй шургуу бөгөөд эрэмбэ дараатай ажлаа хийдэг нь түүнд амжилт авчирдаг.
Тэдний дундаас санхүүч, бизнесмэн, жүжигчин, хөгжимчин төрөхөөс гадна зохиолч, яруу найрагч, зураач, багш нар ч төрдөг. Ажлаа бараг солидоггүй.
Хамт олон ньтүүнийг хүндэлдэг. Шинэ сонин зүйлд дургүй. Газарт хайртай учир хөдөө аж ахуй, мал аж ахуй, цэцэг жимс тариалах сонирхолтой. Мөн тогооч, хүнсний мэргэжилтэн бий.
Өөрийн ажил хэргээ эхлэхдээ үндэс суурийг нь сайтар тавьдаг. Мөнгөнд дуртай шигээ эрх мэдэлд бас дуртай. Гэхдээ энэ нь сэтгэл ханамжтай байхын тулд юм.
Бодсон санасан зүйлээ хэзээч орхидоггүй зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөдөг. Бусдын зөвлөлгөөг дагах дургүй. Өөрийн эд хөрөнгөөр бахархах дуртай бөгөөд мөнгийг хямгатай зарцуулдаг. Харамч боловч хүсвэл өгөөмөр байж чадна.
Үхэр уран зураг, дуу хөгжимд уярамтгай. Яль шалихгүй зүйлийг тоодоггүй. Түүнд итгэж болно. Тэр шударга ёсыг баримталдаг.
Сайн чанар нь: байгаагаараа байдаг, тайван зан, халуун сэтгэл тэсвэр хатуужил гэхдээ маш зөрүүд.
ХАЙР ДУРЛАЛ - ГЭР БҮЛ
Үхрийн хайр дурлал найз нөхдөд газар, ус, агаар махбодитой ордууд тохирно. Тэдэнд эсрэг хүйстнээ татдаг увидас бий. Гэвч сэтгэлээ нээдэггүй бусдаас нуудаг. Хайртай хүнээ дагаж гүйхгүй. Идэвхгүй, назгай байдалтай.
Залуудаа ихээхэн дурламтгай - дурлах нь түүний хувьд амьсгалахтай адил. Үхэр сонголтоо хийсэн л бол тууштай явдаг бөгөөд муугаар төгсөнө гэдгийг мэдэж байсан ч замаасаа хазайхгүй. Хайр сэтгэл нь удаан илэрдэг боловч нэг дурлавал гүнзгий дурлана. Тэр бүх юманд жишээ нь хоолойны өнгө, үнэр, хувцас хунарт утга учир өгнө.
Үхрийн хайр дурлал маш урт үргэлжилнэ, үхэн үхтлээ дурлалдаа үнэнч байна. Тэр дурлалд романтик маягаар ханддаг. Хайртыгаа бүхэлд нь эзэмшихийг хүснэ өөрийгөө ч тэр чигээр нь зориулна. Хэрэв түүний зүрх сэтгэлийг шархлуулбал тэр аймшигтай тарчлан зовдог ба заримдаа үхэж ч магадгүй. Гуниг гутралаасаа болж сэтгэлээр унаж архинд орох элдэв хүүхнүүдтэй явалдах зэрэг тохиолдол бий.
Үхрийн хувьд секс тун чухал. Тэдэнд мэдрэмжтэй, золбоотой хамтрагч таалагддаг бөгөөд хүйтэн хөндий хүмүүсийг тэвчдэггүй.
Гэр бүл болох нь түүнд хайр дурлалаас илүү чухал. Тэд бараг салдаггүй. Гэр бүлийн аливаа хэрүүл маргаанд маш дургүй.
Үхрийн ордынхон үлгэр жишээ эцэг эх мөн. Хүүхдүүдтэйгээ эелдэг харьцаж цаг заваа харамгүй зарцуулна. Тэд хүүхдээ хэт эрхлүүлэхийг тансаг байдлыг буруу гэж үздэг. Хүүхдэд үнэнч шударга, итгэл найдвартай байх занг сургана. Захирангуй байдалтай ханддаг.
Төрөл садан найз нөхдөө цайз мэт хамгаалж чадна. Тэдэндээ үнэнч бөгөөд шаардлага өндөртэй. Үхэр хүнийг байгаагаар нь хүлээж авч чаддаг. Тэр айлд зочлох дургүй боловч харин айлчин гийчинг харамгүй дайлж цайлна. Үхэр их дасамтгай. Тэд харгис хэрцгий өш хонзон санах нь маш ховор боловч хэрэв түүнийг эвгүй байдалд оруулбал уур хилэн нь хязгааргүй. Тэд бас хартай гэдгийг мартаж болохгүй.
Тэр гэртээ тухлаг буйдан дээрээ хэвтээд ойр дотныхонтойгоо байхыг хичээдэг ба юуг ч өөрчлөхийг хүсдэггүй.
Орчин үеийн дуу шуугиантай, хөл үймээнтэй амьдрал Үхрийг ихээхэн ядраадаг бөгөөд хотоос гарч хөдөө гадаа явах боломжийг алддаггүй. Тэр байгалд хайртай.
Үхэр их гэрсэг бөгөөд бүх юмаа өөрөө хийхийг хүсдэг. Хувцас хунартаа гамтай, стилээ бараг өөрчилдөггүй. Хүний анхаарал татсан гял цал юманд дургүй, чанартай эдэлгээ сайтай зүйлд дуртай.
ҮХЭР-ЭРЭГТЭЙ
Үхэр эрэгтэй аливаа юманд удаан боловч хянамгай ханддаг. Тэр зөвхөн өөрийн бодол хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн хөдөлнө. Эм хүний заль мэх, занганд орохгүйгээ мэдэх хэрсүү ухаан түүнд бий.
Хэрэв тэр үнэн голоосоо дурлавал заавал санасандаа хүрэх бөгөөд бусад эрчүүд эртхэн зайгаа тавьж өгсөн нь дээр. Тэрээр танд халамж анхаарал тавьж эелдэг зөөлөн хандана. Үхрийн хүртэх, үнэрлэх эрхтэн төрөлхийн сайн тул таны үнэрийг, гөлгөр арьсыг, зөөлөн үсийг байнга мэдэрч байдаг юм шүү.
Тэр танд бэлэг бэлэглэж, танилцсан өдрөө мартахгүй бөгөөд хамт зугаалж явахдаа өөр эмэгтэй рүү харц чулуудахгүй. Үхэр үлгэрийн ордон амлахгүй боловч гэр ороноо төвхнүүлж таныг бүх насаар чинь тэжээж чадна. Олонхи эмэгтэйчүүд Үхрийн ордтой гэр бүл болохыг хүсдэг. Учир нь тэд өөртөө итгэлтэй, нэр төрөө эрхэмлэдэг, эмэгтэй хүнийг хүндэлдэг.
Үхэр эрэгтэй хайрт хүнийхээ хүслийг биелүүлэхдээ дуртай боловч урваж шарвавал хэзээч өршөөхгүй. Хэзээч буулт хийхгүй. Тэд хартай бөгөөд үүнийг өөрийнхөө сул тал гэж үздэг.
Сексийн тал дээр ихээхэн нээлттэй байдаг ба танаас бас ийм байхыг хүсэмжилнэ. Түүний хүсэл тачаал нь хоосон дүр биш үнэн голоосоо гардаг нь эмэгтэй хүний сэрэлийг ихээр өдөөдөг байна.
Үхэртэй амьдрахад бас ч амаргүй. Тэр өөдөөс нь том дугарах, чанга хашгичах, бүдүүлэг байдал гаргадаг эмэгтэйг тэвчихгүй билээ. Хэрэв ямар нэгэн зүйл дээр санал зөрвөл хүмүүсийн хажууд энэ тухай цухуйлгаж ч болохгүй таны зөв түүний буруу байсан ч тэр шүү дээ. Тэрээр эмэгтэй хүнийг хичнээн хүндэлдэгч хичнээн боловсон соёлтой ч эцсийн эцэст үхрийн үндсэн араншин нь давамгайлна.
Чөлөөт сэтгэхүйтэй эмэгтэй түүнд тохирдоггүй. Уулзсан тохиолдолд эсвэл дайрч доромжилно, /бүдүүлэг Үхэр, олонхи/ эсвэл татгалзаж дуугаа хураана, /соёлтой Үхэр, цөөнхи/.
Түүнтэй харьцахдаа бага зэрэг буулт хийж ихэнхи тохиолдолд амаа хамхиж явсан нь дээр. Бурханыг бодож түүнийг шоолох, хэт наалдах хэрэггүй. Эрх чөлөөгөө зүгээр ч нэг тавиад туучихгүй шүү.
Эхнэр болох хүнээ сонгохдоо маш удаан ажиглаж, та түүнд тохирох эсэх тухай нилээд бодоны эцэст шийдвэр гаргана. Нэгэнт шийдсэн бол хайрт эхнэрийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй.
Үхэр нь гэрсэг бөгөөд өгөөмөр сэтгэлтэй, үнэнч бөгөөд тэвчээртэй эр нөхөр, гэрийн эзэн билээ.Цөөн хэдэн хуучин анд нөхөдтэйгөө уулздаг. Чимээ аниргүй тав тухтай орчинд дуртай.
Салж сарнисан тохиолдолд тэрээр хүнд байдалд орж удаан хугацаагаар шаналдаг.
Үхэр загасчлах, байгалд зугаалах, хөдөө тосгонд амьдрах сонирхолтой. Мөн алдартай хүмүүсийн намтар болон баатарлаг үйлсийн тухай ном унших дуртай. Тэрээр бүх ордууд дотроос хамгийн ихээр эр хүний гол зан чанаруудыг агуулсан байдаг тул түүнийг сайхан хоол ундаар цадтал хооллох хэрэгтэй.Түүнтэй зэрэгцэх эцэг ховор бөгөөд ялангуяа охиндоо эелдэг хандахаас гадна эхнэртээ халамж анхааралтай байж мөнгө харамлахгүй боловч маргаашаа бас мартахгүй. Та хэрэв Үхэртэй зөрж сөргөлдөхгүй бол таны амьдрал үргэлж сайн сайхан байх болно.
ҮХЭР-ЭМЭГТЭЙ
Үхэр эмэгтэй бол эр хүний эрж явдаг зан чанар бүгд шингэсэн эрхэм дээд эмэгтэй юм. Тэд сэтгэлийн гүн мэдрэмжтэй, гуалиг биетэй, үзэсгэлэнтэй бөгөөд гялалзсан эрчүүдээр хүрээлүүлж байдаг.
Тэдэнд сайхан хувцас, сайн вино, цэцэг жимс г.м. тансаг зүйлс таалагддаг. Эдийн засгийн хувьд эрчүүдэд халгаатай ч Үхэр-эмэгтэй ойртохыг үргэлж хүснэ.
Тэр гайхамшигтай хамтрагч. Амьдралын амт шимтийг бэлэглэгч. Түүнтэй хамт байхад аз жаргалтай. Эр хүн түүнд өөрийн эрхгүй татагддаг. Сексийн амьдралд нээлттэй, эр хүн тус бүрээс асар их таашаал авч чадна. Эрчүүдийг байнга сольдог учир хувийн амьдрал нь замбараагүй.
Үхэр эмэгтэй сэтгэл хөдлөлөө барьж чаддаг боловч хэрэв уурлавал хэнийг ч айлгаж чадна. Тэрээр сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Гайгүй ухаалаг. Олон сайн чанаруудтайн нэг жишээ бол хүмүүсийг байгаагаар нь хүлээж авах билээ. Үхэр ямарч хүнтэй эв зүйгээ олж чаддаг. Хэрэв хэн нэгэн түүнд таалагдахгүй бол шууд л зугтаачихдаг.
Дайснуудаа огт үл тооно, найзууддаа насаараа үнэнч. Учиргүй хартай биш боловч хэмжээ хэтэрвэл эвгүй юм болно. Тэд үл гүйцэлдэх зүйлийн тухай огт боддоггүй эрүүл ухаанаар тунгаахыг хичээнэ. Хэдийгээр тэр оюун ухаанч ордод хамаардаггүй боловч тархи нь зөв ажилладаг.
Гал тогооны ажилд түүнийг хэн ч гүйцэхгүй. Спорт хувцас өмсөх дуртай. Үхэр эмэгтэй - хүчирхэг эмэгтэй. Хүмүүст аятайхан сэтгэгдэл үлдээж чаддаг. Их юм шаарддаггүй. Гэвч түүнд байнга хайраа илчлэх хэрэгтэй. Хүмүүсийн хажууд түүнтэй шөргөөцөлдөхөд маш дургүй.
Тэдний ихэнхи нь эр хүнийг яаж тогтоохыг мэднэ. Харин нөхөрт гарч чадаагүй бол хөгшин шулам болон хувирна.
Үхэр эмэгтэй сайн ээж. Дуулгаваргүй, залхуу, нямбай бус зан түүний уурыг бардаг. Гэвч ихээхэн халамжтай.
Мөнгөнд, тансаг хэрэглээнд дуртай. Эр нөхрөө маш хянамгай сонгодог. Нөхрөө зорилгодоо хүрэх хүртэл нь албаддаг. Ялагдалаа хүлээн зөвшөөрдөггүй. Бүх зүйлд эрэмбэтэй. Тэд эрүүл саруул ухаан, барьсанаа тавьдаггүй зангаараа онцлог.
Үхэр гэр ороноо тав тухтай тохилог байлгах, нөхрөө гоёж гангалах дуртай. Сул тал нь их зөрүүд, эд материалын шуналтай.
Хэзээ ч үглэдэггүй, эр нөхөртөө өмөг түшиг болж чаддаг. Залхуурч суудаггүй, өвчин эмгэг тусвал гайхмаар тэвчээртэй, сэтгэл санааны стрессийг даван туулах чадвартай.
Үхэр эмэгтэй маш зочиломтгой зантай.
БУСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ
Сайн хос болох нь ихэр , мэлхий , загас , охин , ялангуяа хонь , матартай сайн зохицно. Арслан , хилэнцтэй сөргөлдөнө. Хумхтай бүр тохирохгүй.
Үхрийн ордод төрөгсөд: Шекспир, Екатерина II, Бальзак, Ленин, Чайковский.







