Даатгуулагчдад нэг удаагийн үзлэг оношлогооны урамшуулал олгохоор болжээ

Нийгмийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчдад нэг удаагийн үзлэг оношлогооны 80 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болжээ. Ингэхдээ энэ онд багтаан нийт 100 мянган хүнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бүрэн үзлэгт хамруулахаар төлөвлөсөн байна.



Уг урамшууллыг авах хүн нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр хугацаанд нь төлсөн, даатгалын сангаас дараалсан гурван жилийн хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй байх шаарлагатай аж. Уг шаардлагыг хангасан даатгуулагч оношлогоо, шинжилгээний багц болон үйлчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгон, харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжтой юм байна.

Даатгуулагчид эхлээд Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим хаягаар урамшуулал авах эрхтэй эсэхээ шалгах аж. Шаардлага хангасан бол харьяа дүүргийн нийгмийн даатгалын байгууллагадаа хандан, даатгалын дэвтэртээ тэмдэглэгээ хийлгэсэнээр урамшуулалд хамрагдах эрхтэй боох ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.