2014 онд хорвоогийн мөнх бусыг үзсэн алдартнууд
Энэ онд дэлхий нийтээр танигдсан олон алдартнууд таалал төгссөнөөс манай үзэгч, уншигчдын танил болсон алдартнуудаас үзүүлэхээр бэлтгэлээ.
Жоан Риверс
Инээдмийн жүжигчин Жоан Риверс энэ оны 9 дүгээр сарын 4-ий өдөр Mount Sinai эмнэлэгт 81 насандаа таалал төгссөн билээ. Хоолойны хагалгаанд орох үеэр зүрх нь зогсож эргээд биеийн байдал сайжирсан боловч эмнэлгээс гаралгүй байсаар амьсгал хураасан байна.

Робин Уиллиамс
Оскарын шагналт, инээдмийн киноны жүжигчин Робин Уиллиамс 63 насандаа ертөнцийн мөнх бусыг үзсэн. Түүнийг гэртээ ганцаараа амьсгал хураасан байхад нь олжээ. Эхний цагдаагийн байгууллагынхны дүгнэлтээр амиа хорлолт гэж гарсан ч энэ нь үнэн болох нь батлагдаагүй.

Элайне Стритч
Броадвейн дуучин эмэгтэй 7 дугаар сарын 17-нд 89 насандаа өөд болжээ. Тэрээр Нью-Йоркыг домог болгосон дуучин, жүжигчин байсан аж.

Эли Уаллах
1960-аад оны классик киноны од Эли Уаллах 6 дугаар сарын 24-ий өдөр гэртээ амьсгал хураасан байна. Тэрээр 98 настай байсан ажээ.

Руби Дий
Оскарын шагналд нэр дэвшиж явсан жүжигчин Руби 91 насандаа өөрийн Нью-Йорк дахь гэртээ таалал төгсчээ.

Малик Бендхелул
Оскарын шагналт кино найруулагч Маликыг Стокхолм хотод нас барсан байхад нь олсон байна. Цагдаагийн байгууллага ямар учир шалтгаантайг нь нууцалсан байна. Авъяаслаг баримтат кино найруулагч 36-хан насандаа бие баржээ.

Пичс Гелдоф
Жүжигчин, модел, телевизийн хөтлөгч Пичс Гелдоф нь алдарт хөгжимчид болох Боб Гелдоф, Паула Еэтс нарын хоёр дахь охин нь байжээ. Түүнийг өөрийн гэртээ амьсгал хураасан байхад нь олсон бөгөөд тэрээр 25 настай байжээ.

Расселл Жонсон
Та бидний шимтэн үздэг байсан Гилиганы арал киноны профессорын дүрээр танигдсан жүжигчин Расселл Жонсон 89 насандаа хорвоогийн жамаар өөд болжээ.

Шерлей Темпле
Бид хүүхэд байхаасаа л түүний киног үзэж өссөн. Өхөөрдөм хонхойх хацар, сэргэлэн цовоо харц, авъяаслаг дуулж бүжиглэх охин. Магадгүй зарим охид түүн шиг болохыг мөрөөддөг байсныг ч үгүйсгэх аргагүй юм. Тэрээр өөрийн Калифорниа дахь гэртээ өөрийн ойр дотны бүхий л хүмүүсийнхээ дунд амьсгал хураасан байна. Алдарт жүжигчин маань 85 насандаа өөд болжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.