Зурагт үзэх нь хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ?

Зурагт үзэх нь:
• Хүүхдийн хэл ярианы хөгжилд сөрөг нөлөөтэй
Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхийн тулд байнга л харилцан ярилцаж байх ёстой байдаг. Гэтэл хэдэн цагаар зурагт үзсэн хүүхэд хүний яриаг сонсохоос биш эргүүлэн ярилцах хүсэлгүй болдог. Тийм болохоор зурагтаас илүү бага насны хүүхэдтэйгээ тоглож, ярилцаж, үнсэж, тэвэрч хамтдаа цагийг өнгөрүүлбэл хүүхдийн сэтгэц хэл ярианы хөгжилд их тустай байдаг.
• Даган дуурайх
Хүүхдүүд өөрийн харсан үзсэн зүйлийг заавал дуурайх гээд байдаг хандлагатай. Тэр тусмаа зурагтаар гарч буй зүйлийн аль болох зүггүй, муу дүрийг хүүхэд авч үлддэг. Эцэг эхчүүд ч мөн адил хүүхдийнхээ өмнө гаргаж буй үйлдлээ хянаж байх хэрэгтэй.
• Цахилгаан соронзон долгионы нөлөөнд өртөх
Хайрч хуурсан түлэгдсэн хоол идэх нь ходоодонд тун муугаар нөлөөлдөг шүү дээ. Цахилгаан соронзон долгион нь түүнээс илүүтэйгээр хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Энэ долгионы нөлөөгөөр толгой өвдөх, нойр хулжих, чээжлэх чадавх буурах, хараа муудах, цусны даралт өндөр болох магадлал өндөр байдаг.
• Бие бялдрын хөгжилд нөлөөлөх
1-3 насандаа зурагт их үзсэн хүүхдүүдийн бүсэлхийн хэмжээнд өөрчлөлт ордог гэдгийг та сонсож байсан уу? Хүүхэд хэр их зурагт үзнэ төдий чинээгээр бүсэлхийн тойргийн хэмжээ ихэсдэг байна. Канадын Монреал хотын үндэсний их сургуулийн эрдэмтэд 1-3 насны 1413 хүүхдэд судалгаа хийхэд 7 хоногт 1 цаг зурагт үздэг хүүхдийн бүсэлхий дунджаар 0,5 мм-ээр нэмэгддэг гэсэн дүгнэлт гарчээ. Мөн АНУ-ын хүүхдийн эмч нар 2 настай хүүхдийг өдөрт 2 цагаас дээш зурагт үзүүлэхгүй байхыг зөвлөж байна.







