Б.Сэр-Од хоёр дахь удаагаа Азийн аварга боллоо

Азийн 14 дэх удаагийн Марафон гүйлтийн аварга шалгаруулах тэмцээн Хонконг улсад зохион байгуулагдаж Монгол улсын тамирчин 31 настай Бат-Очирын Сэр-Од 2 дахь удаагаа Ази тивийн аварга гэх хүндтэй цолыг хүртэж чадлаа.

Тэрээр 2 цаг 17 минут 56 секундэд замаа туулж аварга болсон байна. Сэр-Од нь 2006, 2008 онуудын зуны олимпын тоглолтод оролцож байсан,

2012 оны Лондонгийн олимпод оролцохдоо Монгол улсын төрийн далбааг барин гарч ирж байсан алдартай тамирчин юм. Тэр Хонконгийн уламжлалт марафон гүйлтийн тэмцээнд түрүүлж үзүүрлэж байсан туршлагатай. Түүний хамгийн дээд амжилт нь Японы Оитад үзүүлсэн 2 цаг 11 минут 05 секундийн амжилт юм.

Тус тэмцээний удаах байруудад Узбекстан, Япон улсын тамирчид оржээ. Эмэгтэйчүүдийн марафонд Хойд Солонгосын тамирчин 27 настай Ким Кум-Ок түрүүлсэн бөгөөд энэ тамирчин 2006 болон 2008 онуудад мөн Азийн аварга болж байсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.