Бяцхан София охины зураг олон сая хүний сэтгэлийг хөдөлгөж байна

Нэйтэн Стэффел гэх нэгэн эр өөрийн цахим хуудсаараа дамжуулан чадварлаг фотошопчидоос тусламж хүсчээ. Нэйтэн Стэффел Reddit.com сайтад “Миний охин хүүхдийн эмнэлэгт өвчинтэйгөө тэмцсээр хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Тэрээр амьдрах хугацаандаа эмнэлэгт л байсан учир бид охиныхоо амьсгалын аппаратгүй байх үеийнх нь зургийг хадгалж авч чадаагүй юм. Тиймээс зурган дээрх энэхүү төхөөрөмжийг хэн нэгэн арилгаж чадах уу?” хэмээн бичиж охиныхоо зургийг нийтэлжээ.


Тус сайтад чадварлаг олон фотошопчид гишүүн байдаг учир охиноо алдсан аав ийнхүү хандсан нь энэ аж. Гэхдээ Нэйтэн тийм ч олон зураг ирэхгүй байх гэж бодож байсан ч охиныг нь амьсгалын аппаратгүй байгааг гараар зурсан, фотошоп дээр янзалсан гээд зуу гаруй зураг түүнд иржээ. “Зураг ирсээр л байна, дэлхийн өнцөг булан бүрээс. Хүн бүр чадах чинээгээрээ хийжээ. Баярлалаа” хэмээн СNN-д утсаар ярилцлага өгчээ.

Тэдний охин София тавдугаар сарын 30-нд мэндэлсэн ч элэгний өөрчлөлттэй байсны улмаас 6 долоон хоног амьдарч, долдугаар сарын 10-нд өөд болжээ. София охин 5 настай Тристан, 3 настай Оуэн хэмээх ах нартай аж. Охиноо алдсан аавын хүсэлт дэлхийн олон хүний сэтгэлийг ийнхүү хөдөлгөж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.