Иргэд 500 төгрөгөөр бүтэн өдөр зорчино

Хичээлийн шинэ жил угтан замын хөдөлгөөний ачааллыг багасгах зорилгоор НЗДТГ-аас цөөнгүй арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, машинуудыг тэгш, сондгойгоор нь хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон бол нийтийн тээврийн хэрэгслийг богино эргэлтээр явуулахаар болжээ. Үүний тулд нэг тасалбараараа тэр өдөржин үнэгүй явах эрх олгож байгаа юм байна. Тодруулбал, иргэд энэ сарын 22-31-ний өдрүүдэд нийтийн тээврээр өдөржингөө 500 төгрөгөөр зорчих болж байгаа аж. Тухайн өдрүүдэд улаан, ногоон янз бүрийн тусдаа тасалбар гаргах аж. Мөн зохион байгуулагчид автобусыг богино зайд явуулах юм байна. Ингэснээр иргэд автобус хүлээж цаг алдахгүй гэнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







