Хурууны тань хэлбэрээр сонжъё

Таны хуруу дээр зурагт үзүүлсэн A, B, C сонголтуудаас аль нь вэ?
Хэрэв А бол:

- Та өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийг нилээд нуудаг, ил үзүүлэхгүйг хичээж чимээгүй байхыг эрхэмлэдэг. Мөн өөрийн жинхэнэ мөн чанараас илүү хүчирхэг, бие даасан нэгэн болж харагдахыг хичээдэг хүн байна.
- Дотоод сэтгэл хөдлөл ихтэй. Хүнд нэг л итгэсэн бол, тухайн хүндээ маш сайн ханддаг.
- Бялдуучлал, худал хуурмаг, урвалтыг тэвчдэггүй, маш шударга
- Өөрийн үнэн төрх, сэтгэл хөдлөлийг тийм ч их илэрхийлдэггүй боловч хүчирхэг, олны анхаарлыг өөртөө татах дуртай.
- Бага зэрэг өвөрмөц, бусдаас өөр, бардам зантай.
- Тэвчээртэй, бусдад тусламтгай. Ямар нэг зүйлийг хиймээргүй санагдсан ч хийх шаардлагатай л бол хийж дуусгадаг.
- Маш хөгжилтэй, инээд муутай байх магадлал өндөр. Мөн үгээр бус үйлдлээр бодол санаагаа илэрхийлэх дуртай.
- Тийм ч сайн танидаггүй хүмүүстээ хүйтэн уул мэт хандаж харин хайртай дотны хүмүүстээ хамгийн халуун дулаан ханддаг нэгэн ийм хэлбэрийн хуруутэй байх магадлал өндөр байдаг ажээ.
Харин В төрлийн хуруутай бол:

- Юун түрүүнд санаачлагыг гартаа авдаг хүн биш.
- Хайр дурлалын тал дээр маш үнэнч. Хэрвээ хэн нэгэнд чин сэтгэлээсээ дурласан л бол бүх анхаарал, халамжаа түүндээ хандуулдаг давуу талтай.
- Гаднаасаа тэгж харагддаггүй ч дотроо маш эмзэг, мэдрэмтгий хүмүүс ийм хэлбэрийн хуруутай байдаг.
- Нилээд тууштай төлөвийн хүмүүс. Ямар нэг зүйлийг хийхээр шийдсэн бол эхнээс нь дуустал шантралгүй ажилладаг.
- Ганцаардахаас айдаг хүмүүс. Ганцаараа байх үедээ бүх зүйл хэвийн байгаа мэт дүр эсгэдэг ч үнэн хэрэгтээ ганцаардах, ганцаараа байхаас айдаг хүмүүс юм.
- Уцаартай, тайван бус үедээ юу ч болоогүй мэт өөрийгөө хянах чадвартай байх магадлал өндөр.
- Хатуу, хүйтэн, зарчимч өнгөөр бусадтай харилцдаг ч үнэн хэрэгтээ маш зөөлөн, эмзэг мэдрэмтгий.
- Төсөөлөмтгий, мөрөөдөгч нэгэн. Үргэлж л сайхан хайр, халуун дулаан харилцааг мөрөөдөж, дотроо төсөөлж явдаг хүмүүс ийм хэлбэрийн хуруутай байх магадлал өндөр ажээ.
Хэрэв та С төрлийн хуруутай бол:

- Маш амархан эмзэглэдэг.
- Амархан эмзэглэж, бухимддаг ч амархан тайвширдаг, тайвширсаныхаа дараа хүнд муу муухай зүйл, өс санаж чаддаггүй нэгэн.
- Тэмцэл, сорилтод тийм ч таатай ханддаггүй. Учир нь сайн мэдэхгүй эсвэл хийж чадахгүй мэт санагдсан зүйлтэйгээ орооцолдох дургүй хүмүүс .
- Бусдын үзэл бодлыг маш их хүндэтгэдэг.
- Зарим үед бардам, биеэ тоосон болчихдог. Ялангуяа хүнтэй маргаж байх үедээ энэ зан нь илэрдэг ч маргаан дууссаны дараа түрүүлж уучлал гуйж, эвлэрдэг.
- Өөрийн асуудал, мэдрэмжүүдээ өөртөө л хадгалж үлдэж, өөрөө бие даан шийдвэрлэхийг илүүд үздэг.
- Өөрийнхөө юунд дуртай бас дургүй талаар маш сайн мэддэг учраас дүр эсгэх шаардлага огт гарахгүй. Мөн өөрт нь бусад хүн итгэж байвал маш дуртай.
- Өрөвдөмтгий, эмзэг, зөөлөн хүн учир хэн нэгэнтэй маргалдсаны дараа нөгөө хүн нь түрүүлж уучлал гуйвал шууд л уучилж орхидог. Хүнтэй удаан хугацаанд асуудал маргаантай явахыг тэвчихгүй төрлийн хүмүүс ийм хэлбэрийн хуруутай байх магадлал маш өндөр байдаг ажээ.
Эх сурвалж: www.hiub.mn






