Иогоор хичээллэхэд анхаарах зүйлс

  • Бие бариагүй, хөдөлгөөн хорихгүй чөлөөтэй хувцас өмсөх
  • Үнэртэн, анхилуун үнэртэн хэрэглэхгүй байх. Зарим хүмүүст тэрээр сөргөөр нөлөөлдөг
  • Хичээлд орохоос өмнө их юм идэхээс зайлсхий
  • Эрүүл ахуйн хувьд боломжтой бол өөрийн иогийн дэвсгэртэй байх.
  • Та их хөлөрдөг бол, алчуур авчирч байх
  • Хичээл эхлэхээс 10-15 минутын өмнө ирж, бүртгүүлэн, байраа эзэлсэн байх
  • Хичээлд орохооосоо өмнө хувцас, цүнхээ шүүгээнд түгжиж, түлхүүрээ өөртөө авч орох
  • Өөрийнхөө түвшинд тохирсон шатныхаа хичээлд суухыг зөвлөж байна. Ингэснээр та хичээлээс хамгийн их үр дүнг авах болно.
  • Аливаа бие бялдрын дасгал хийхэд гэмтэл авах эрсдэл гарч болзошгүй тул, та иогоор хичээллэхдээ осол гэмтэл авахаас хэзээ ямагт өөрийгөө урьдчилан сэргийлэхийн тулд дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.

    • Ямар нэгэн эрүүл мэндийн асуудалтай, биендээ гэмтэл авч байсан, эсвэл жирэмсэн бол хичээлэхээсээ өмнө эмчээс зөвлөгөө авах.
    • Биеэ хэт хүчлэхгүй, өөрийн боломжинд тулгуурлан хийх. Хичээлэж байх үед биеийн чинь аль нэг хэсэгт өвдөх буюу аливаа нэг тааламжгүй мэдрэмж төрвөл биеэ суллаж тайван хийх, эсвэл дасгалаа зогсоож болно.
    • Байрлалыг хийхдээ өөртөө хялбар дөхөм хувилбарыг сонгож хийж байх.
    • Биеэ хэзээ ямагт сонсон мэдэрч, амьсгалтайгаа уялдуулан зөөлөн алгуурхан хийх.


Хэдийгээр иогийн багш нар хичээлийн явцад гэмтэл авах эрсдлийг бууруулах талаар бүхий л хүчин чармайлтаа гаргаж, анхаарал тавьдаг боловч, иогоор хичээллэгсэд гэмтэл авах болзошгүй болохыг ойлгон хүлээн зөвшөөрч, осол аюулгүй хичээллэх хариуцлагыг та өөрөө хүлээх болохыг анхаарах нь зүйтэй.

  • Эрүүл мэндийн аливаа асуудал, гэмтэл бэртэл авсан, саяхан хагалгаа хийлгэсэн, нурууны өвчин, эсвэл нүдний даралт, цусны өндөр даралт, жирэмсэн зэрэг байдлын талаар  хичээл эхлэхээс өмнө багшид мэдэгдэж байх

Дараах тохиолдолд иогоор хичээллэхдээ зарим байрлалыг хийхгүй байхыг багш зөвлөнө:

- Нүдний хагалгаа хийлгэсэн,
- Эмэгтэй хүн сарын тэмдэг ирсэн үед.

  • Та хүсвэл манай дэлгүүрээс иогийн дэвсгэр, зориулалтын хөлс шингээгчтэй иогийн хувцас худалдан авч, мөн эрүүл амьдрахуйн барааны дэлгүүрээр үйлчлүүлээрэй.
  • Картын багц худалдан авахдаа хичээлд зарцуулах өөрийн цаг заваа сайтар тооцоолж авна уу. Тухайн хугацаандаа ашиглаж дуусгаагүй ч картны хугацаа дууссан бол карт хураагдах болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.