Содатой ваннд ороход жин хасдаг

Зуны сайхан улиралд гоолиг бие галбираа хэвээр хадгалахыг хүсвэл үе үе соодтой усанд орж байгаарай. Соодтой ваннд суухад биеийн жин мэдэгдэхүйц буурдаг.



Бүлээн усанд 125 грамм хүнсний соод, 50 грамм далайн давс хийж, дээр нь хоёр дусал лавандын спирт дусаана.
Соод таны арьсыг сайхан зөөлрүүлдэг, далайн давс чангаруулж, толийлгодог. Харин лавандагийн тансаг үнэр таныг сайхан амарч тайвшрахад тустай.



Та 30 минут орчим соодтой ванндаа хэвтэнэ. Дараа нь үйлчилгээг баталгаажуулахын тулд соодыг зөгийн балтай хольж, биедээ үрж, түрхэхэд арьсны үхсэн эдүүдийг гуужуулдаг. Ингээд шүршүүрт биеэ зайлаад унтахаар хэвтээрэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.