Дэлхийн супер хос ”цуврал”

31 настай Австралийн алдарт модель Миранда Керр болон Холливудын алдарт жүжигчин Орланда нар бол дэлхийн супер хосын тоонд зүй ёсоор орно. Тэд 2009 онд гэрлэсэн бөгөөд өдгөө 4 настай бяцхан хүүтэй. Нэг хэсэг тайван бас романтик үргэлжилж байсан тэний харьцаа сүүлийн үед эвдрэх болсон бөгөөд өнгөрсөн онд багагүй хугацанд тусдаа амьдарч саяхан нийлсэн билээ. Гэхдээ хосууд дахиж хэзээ ч салахгүй хүүгийнхээ бяцхан зүрхийг хоёр хуваахгүй хэмээн амлалт өгсөн байна.








Загвар өмсөгч Миранда 1990-ээд оны сүүлээр ажлын гараагаа эхэлж, 2004 онд л тэрээр нэр алдарт хүрсэн байна. Австралиас ирээд бүсгүй Baby Phat, Levi’s, Betsey Johnson, Rock and Republic, Blumarine Swimwear, L.A.M.B., Voodoo Dolls, Neiman Marcus, Roberto Cavalli, Maybelline зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд Америкийн алдарт “Victoria’s Secret” компанитай хамтран ажилсан явдал хамгийн их нэр алдрыг авчирчээ.
2013 оны байдлаар Миранда дэлхийн хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчдийн хоёрт дугаарт бичигдсэн байна.




 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.