Секс ба эрүүл мэнд

- Сексийн харьцаанд янз бүрийн асуудлууд гарч ирдэг. Хэдийгээр секс хүн бүхэнд сайхан мэдрэмжийг төрүүлж бие физиологийн жаргалыг эдлүүлдэг ч гэсэн бага зэргийн айдас түгшүүрийг битүүхэндээ дагуулж явдаг билээ. Нэн ялангуяа эрүүл мэдийн асуудал. Тухайлбал, эмэгтэй хүний тухайд гэвэл хүсээгүй жирэмслэлт, янз бүрийн халдварт өвчин гэх мэт...



- Ямар асуулт эмэгтэй хүнийг хамгийн ихээр санааг нь зовоодог вэ? Энэ нь мэдээж хэрэг хүсээгүй үедээ жирэмслэх явдал юм.

- Эрэгтэй хүн энэ асуудал дээр оролцох шаардлагатай юу. Хэрэв тухайн эр хүн үнэхээр бүрэн эрхт сексийн хамтрагч нь мөн л юм бол өөрийн идэвхтэй сексийн харьцааны эрсдэлийн талаар яг л эмэгтэй хүн шиг бодож үзэх ёстой.

- Энэ сэдвийн талаар хэн нь эхэлж ярих бол? Энэ нь мэдээж хэрэг хос хоёрын харьцаанаас л шалтгаалах болно шүү дээ.

- Хэрэв эрэгтэй нь илүү сексийн харьцаанд идэвхтэй байх юм бол эмэгтэй хүн эрэгтэй хүнд ямар нэгэн зүйлийг санал болгож анхаарал тавьж эхэлнэ.



- Харин эсрэгээрээ эмэгтэй хүн сексийн тал дээр илүү идэвхтэй байх юм бол өөртөө анхаарал тавьж санаачлагыг гартаа авч эхлэх болно.

- Үүнд ямар ч дүрэм байхгүй. Хамгийн гол нь сексийн аюулгүй байдлыг хангах үүднээс хэн хэнийхээ хүсэл сонирхолд харилцан нийцсэн аргыг сонгон хэрэглэх нь чухал байдаг.

/Хань/
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.