Дэлхийг өөрчилсөн эмэгтэйчүүд
Зуун зууны турш хүн төрөлхтөн дэлхийг бүтээн босгодог, өөрчилдөг нь зөвхөн эрчүүд байдаг ба манлайлал, эрх мэдэлд зөвхөн эрчүүдэд тохирно гэж үзсээр иржээ. Харин бүх эмэгтэйчүүдэд нийгэм болон амьдралд нөхөрт гарах, хүүхэд гаргах хоёрхон үүрэг ноогдуулсан юм.
Хэдийгээр эмэгтэйчүүд гэрийнхээ хамаг ачааг үүрч явдаг ч гэсэн дэлхийн түүхэн хуудаснаас хоцорсонгүй. Тэд өөрсдийнхөө гоо сайхан, уран ухаанаар дэлхийн болон хувь хүний, бүхэл бүтэн улс орны хувь заяанд нөлөөлж чадсан юм. Эмэгтэй хүн бол сайн хань, сайн бэр, сайн ээж, ажилсаг мөн хамгийн шилдэг удирдагч ч байж чадсан. Тэд чухам хэн хэн байв?
Домогт хатан

VII Клеопатра Филопатор бол эртний Египтийн хамгийн сүүлчийн хатан хаан. Египтийн хаан ширээнд сууж байсан эрч хүчгүй, санаачлагагүй хаануудын дараа эрх мэдлийг гартаа авсан удирдагч эмэгтэйн ард түмнийхээ төлөө хийсэн бүтээсэн зүйл нь их. Клеопатраг хаан ширээнд сууж байх үед Египтийн хөгжил цэцэглэлт нь унтарч найдваргүй болсон байв. Дэлхийг гартаа атгасан Ромын эзэнт гүрэн эргэн тойрныхоо улсуудыг өөртөө нэгтгэж байв. Энэ бүгдийг шинэ хатан хаан мэдсэн хэрнээ улс орныхоо тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөө мөн өөрийнхөө хаан ширээний төлөө амь биеэ үл хайрлан байлдаж, сүүлчийн амьсгалах мөч хүртэл байгаа бүх боломжоо ашиглаж чаджээ.
Гоо сайханы болон гэгээн хайрын билэгдэл болсон эмэгтэй

Елена бол "Хүн төрөлхтөн- гоо сайханы боол юм" гэдгийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж чадсан эмэгтэй. Тэр мөн дэлхийн хамгийн алдартай хаан, удирдагч нарыг өөртөө сөгдүүлж, мөргүүлж чадсан юм. Түүнийг алдарт... Гомерын "Иллиада", "Одиссей" найраглалд магтан дуулдаг. Амнаас эхийн сүү арилаагүй хаан хүү Парисийг хүртэл өөртөө дурлуулж чадсан Елена бол Атрид Менелайн эхнэр байв. Түүний төлөөх алдарт Троян дайн эхэлж, Троян эзэнт гүрэн тэр чигтээ сүйрч, дэлхийн хөрснөөс арчигдсан түүх бий.
"Орлеан охин"

Жанна Д’Арк (1412 - 1431) бол францчуудын үндэсний баатар, англичуудын эсрэг зуун жилийн дайнд францчуудын эрх чөлөөний төлөөх тэмцлийг удирдаж байсан агуу эмэгтэй. Тэрээр жирийн ажилчин гэр бүлд мэндэлжээ. 13 настайгаасаа эр зориг, хатан ухаанаараа танигдаж баатар охин Орлеанд болсон байлдаануудад эрэлхэг гавьяа байгуулж, Францын хаантай нүүр тулан уулзаж байжээ.
Жанна Д’Аркийн удирдсан цэргүүд агуу ялалтыг байгуулж, 1429 оны тавдугаар сарын 8-нд англичуудын эзэмшилд байсаар ирсэн Орлеан хотоо чөлөөлж чаджээ. Түүний энэхүү гавьяаг Францын ард түмэн өндрөөр үнэлж түүнийг “Орлеан охин" хэмээн нэрлэх болжээ.
"Саран хатагтай"

Индира Ганди 1966—1977, 1980—1984 онуудад Энэтхэгийн Ерөнхий сайдын албыг хашиж байв. Түүнийг дөнгөж сонгогдож байх үеэр өрсөлдөгчид нь “тэнэг хүүхэлдэй” хэмээн доромжилж, доог тохуу хийдэг байжээ. Гэсэн хэдий ч тэр улсынхаа түүхэнд Энэтхэг улсыг гавьяатай удирдсан ажил хэрэгч, эрдэм боловсролтой эмэгтэй хэмээн бичигдэж чадсан.
Ухаалаг удирдагч байсан тэрээр улсынхаа олон улсын түвшин дэх нэр хүндийг өргөж, хөгжил цэцэглэлтэнд томоохон хувь нэмрээ оруулжээ. Өнөөдөр хатагтай Индираг Энэтхэгийн ард түмэн төдийгүй дэлхий дахин үнэлж хүндэлдэг юм. Тэр мөн Раджива, Санджая нэртэй хоёр хүүгийн эх.
Амьд домог

Хатан хаан II Елизавет бол дэлхийн түүхэн дэх амьд домог билээ. Дэлхийн ард түмэн түүнийг одоог хүртэл Британы эзэнт гүрний билэгдэл гэж үздэг.
Британий түүхэнд олон ч удаа удирдагч солигдсон, хэд хэдэн цуст байлдаануудад мянга мянган иргэн хагаралдан бутарч шинэ улс орон байгуулагдав. Энэ хугацаанд Британий хатан хаан болон монарх үзэл хоёр өөрчлөгдөөгүй юм.
"Төмөр хатагтай”

Хатагтай Маргарет Тэтчерийг улсынхаа Ерөнхий сайдаар ажилласан 11 жилд Их Британий түүхэнд хамгийн ололт амжилттай жилүүд байсан гэдэг. Энэ хугацаанд тус улсын эдийн засгийн байдал сүүлийн арван жилээс гурван дахин өсөлттэй гарчээ.
Түүнийг “НАТО-гийн хамгийн мундаг эр”, “Зүгээр суудаггүй шулмас” хамгийн сүүлд “Төмөр хатагтай” хэмээн нэрлэх болжээ. Хатагтайн ажлын өдөр өглөөний 6.00 цагт эхэлж, шөнийн 01.00 цагт дуусдаг байв. Энэ тухайгаа “Би 4-5 цагаас илүү унтаж чаддаггүй. Миний амьдрал бол миний ажил. Зарим хүмүүс амьдрахын тулд ажилладаг. Харин би ажиллахын тулд амьдардаг” гэж ярьж байсан удаатай.
"Энэрэнгүй зүрхний эзэн"

Агнес Гонджа Бояджиу буюу Тереза эх Жиоийн ногоочны гэр бүлд мэндэлжээ. Тэрээр 36 настайдаа ядуу амьдралтай Агнес энэрэнгүй сэтгэлтэй байсан учраас Олон улсын хүмүүнлэгийн байгууллагыг үүсгэн байгуулжээ.
Өнөөдөр тус хүмүүнлэгийн байгууллага дэлхийн 80 орны 300 мянга гаруй хүнийг эгнээндээ нэгтгэж чадсан. Хүмүүнлэгийн байгууллага хүүхдийн төв, өнчин хүүхдүүдийн асрах байр, эмнэлэг, ахмадын асрамжийн төвтэй. Калькутта дахь салбар байгууллагад гэхэд өнөөдрийн байдлаар 10 000 орчим хүн эмчлүүлж байгаа юм.
Хүмүүнлэг үйлсээрээ аз жаргалаа олсон эмэгтэй

Диана Спенсерийг Их Британий гүнж байсныг хүмүүс сайн мэднэ. Гэсэн хэдий ч түүнд хааны удмынханы амьдралд дасахад бэрхшээл тулгарч, нөхөртэйгээ байнга муудалцдаг байсан Диана хоёр хүүхдээ орхин ханхүү Чарльзээс салсан юм. Тэр үлдсэн бүх амьдралаа болон хөрөнгө мөнгөө хүмүүнлэгийн үйлсэд зориулсан билээ.
Тухайлбал, дэлхийн нэн ховордсон ан амьтаны эрхийг хамгаалах, хүн төрөлхтөний амьдралд хор хөнөөл учруулж болохуйц зэр зэвсэгийг устгах арга хэмжээнүүдийг зохион байгуулж, мянга мянган өнчин хүүхдүүд, өвчтэй хүмүүст туслаж дэлхийн бүх эмэгтэйчүүдэд үлгэр жишээ болж чадсан юм.
Гоо сайхны хатан хаан

Эмэгтэйчүүдийн болон мөнхийн классикийн билэг тэмдэг Габриель Бонёр Шанель - ХХ зууны дэлхийн загварын ертөнцийн нүүр царай болж чадсан агуу эмэгтэй.
Коко Шанель эмэгтэйчүүдийн ертөнцөд хар өнгө, богино үсний загвар, өмд, хар өнгийн даашинз, "Chanel №5" үнэртэй усыг бэлэглэсэн юм. Түүнчлэн цэцэн мэргэн байж чадсан Коко Шанель: "Эмэгтэй хүн 30 насандаа үзэсгэлэнтэй сайхан харагдахгүй бол хамгийн тэнэг эмэгтэй" хэмээн ярьж байжээ.
Гэрлэх гэж байсан дурлалт залуугаа гэнэтийн байдлаар үүрд алдсан Шанель хайр дурлалдаа үнэнч байж амьдралынхаа туршид нэг ч удаа гэрлээгүй юм.
Кино урлагийн хатан хаан

Хар багаасаа ”хулгана” гэж шоолуулж өссөн Мэрилин "Намайг дэлхий дахин мэддэг болно" гэж өөртөө байнга амладаг байсан гэдэг. Гоо сайханы мэс заслын ачаар үзэсгэлэнт төгөлдөр дүр төрхтэй болж чадсан Мэрилин алдар хүнд, эд баялагт зэрэг хүрснээр өөртөө өгсөн амлалтандаа хүрч чаджээ. Дэлхийн кино урлагийн ертөнцийг доргиож чадсан домогт хатагтай бүхий л эрчүүдийн мөрөөдөл болж байв.
Гэхдээ тэр тийм ч аз жаргалтай байгаагүй. Бүтэлгүй гэрлэлтээсээ болж хэд хэдэн удаа аборт хийлгүүлж байсан жүжигчин хорвоогоос эрт халин одсон юм. Өөрөөр хэлбэл тэр амьдралынхаа туршид ганцаардмал, аз жаргалгүй байжээ.
Мэрилин Монрогийн мянган мянган жүжгчидэд үлгэр дууриал болж дэлхийн кино урлагийн түүхэнд шинэ хуудас нээж чадсаныг дэлхий даяараа хүлээн зөвшөөрдөг.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.