Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих долоо хоног эхэллээ

Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор эх, үрсийн эрүүл мэндийг хамгаалан дэмжихэд ихээхэн чухал ач холбогдолтой бөгөөд нярай хүүхдийг зөв хооллосноор тэдний хоол тэжээлийн байдал, өсөлт, хөгжлийг, улмаар тэдний амьдрах чадварыг сайжруулахад оршиж байгаа юм.

Хүүхдийг төрсний дараа 24 цагийн дотор эхийн сүүг амлуулах нь хүүхдийн эндэгдлийг 22 хувиар бууруулдаг байна. Мөн дан эхийн сүүгээр хооллолт нь хатгалгаа өвчнөөр өвдөх тохиолдлыг 23 хувиар, суулгалт өвчнөөр өвдөх эрсдлийг 10.5 дахин, хатгалгаа өвчнөөр нас барах эрсдэлийг 15.1 дахин бууруулдаг ажээ.
Үүний зэрэгцээ 6 – 23 сар хүртлээ үргэлжлүүлэн эхийн сүүгээр хооллолсон хүүхэд суулгалт өвчнөөр нас барах эрсдэл 2.8 дахин бага, эхийн сүүгээр хооллоогүй 6-11 сартай хүүхдийн бүх шалтгаант нас барах магадлал хүүхэд 56, 12-23 сартай хүүхдийн 23 хувиар тус тус өсдөг байна. Манай улсын хувьд сүүлийн хоёр жилд төрсөн хүүхдийн 98.3% нь ямар нэгэн хэмжээгээр эхийн сүүгээр хооллодог байна. Гэсэн ч хатгалгаа, суулгалтаар эндэх хүүхдийн тоо төдийлөн ахицтай буурахгүй байгаа учир хүүхдийг эхийн сүүгээр хооллоход анхаарлаа хандуулах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзжээ.






