А.Батцэцэг залуучуудын дэлхийн аварга боллоо
2014 оны залуучуудын ДАШТ Хорват улсын Загреб хотын “Dow Sportova” спортын ордонд үргэлжилж байна.
Тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 63, 72 кг-ын жингүүдийн барилдаан болж манай дөрвөн бөх зодоглосноос 55 кг-ын жинд барилдсан А.Батцэцэг хийморьлог, өөртөө итгэлтэй, гарамгай сайн барилдаж бүх өрсөлдөгчдөө илүүрхэн ялж залуучуудын дэлхийн аварга гэдэг хүндтэй цолыг хүртлээ. Дэлхийн залуучуудын аварга гэдэг цолыг хүртсэн монголын 7 дахь, бүсгүйчүүдийн хувьд 3 дахь бөх болов.

Азийн өсвөрийн болон залуучуудын аварга, дэлхийн залуучуудын аварга цолыг дараалан хүртээд байгаа А.Батцэцэгтээ цол чимгээ улам баяжуулж багш дасгалжуулагч нараа түүний дотор Цэндийн Баярсайхан багшаа, бөх сонирхогчдоо олон сайхан гялалзсан амжилтаар баярлуулсаар байхыг хүсэн ерөөж байна.

А.Батцэцэг нь “Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч Ц.Баярсайханы шавь нараас төрсөн хоёр дахь дэлхийн залуучуудын аварга бөх болж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.