Таны дэрэн дотор юу амьдардагийг мэдэх үү?
Дэр бол биднийг тааламжтай сайхан амрахад их чухал зүйл билээ. Харин гоё сайхан байх гэхээс илүү цэвэрхэн чанарлаг байх нь хэрэгтэй. Үгүй бол дэр нь олон жилийн турш элдэв бактери, мөөгөнцөрийн үүр уурхай болж мэдэх юм. Дэр бол бактери үржих маш таатай газар. Хэдэн мянган бактери тэнд амьдарч байгаа гээд та төсөөлдөө...

Мэргэжлийн хэллэгт тоост хачиг, мөөгөнцөр, зэргийг “pillow home” буюу "дэр гэр" гэж нэрлэдэг. Тоост хачиг нь аалзны төрлийн амьтанд багтана. Энэ нь дэр, хивс зэргийн дор байрлаж хүний арьс болон хир тоосоор хооллодог. Хүний нүүрний арьс нь шөнийн цагаар гуужиж, нөхөн төлжиж байдаг бөгөөд үхжсэн арьс нь дэрэнд үлддэг байна. Судлаачдын хэлж буйгаар таны дэрний 3 хуваасны нэгд нян, тоос бактери, мөөгөнцөр, арьсны өнгөр зэрэг багтсан байдаг байна.

Гэхдээ баярлууштай нэг зүйл нь тоост хачиг нь ямар нэгэн халдварт өвчин тархаадаггүй. Гэхдээ нялх хүүхдийн толгойн дах үрэвсэл, хамрын харшил, нүд болон арьсны загатны зэрэг элдэв харшилийн эх үндэс болдог. Тиймийн тулд дэрээ байнга угааж цэвэрлэх эсвэл тогтмол солих хэрэгтэй. Эрдэмтэд дэрийг 6 сараас 2 жилийн хугацаанд солих ёстой хэмээн дүгнэсэн байна.
Гэхдээ үүнийг цэвэрлэх энгийн нэгэн арга бол дэрийг хатуу саваа, модоор цохих юм. Гэхдээ нарны гэрэлд. Учир нь нарны гэрэл бактерыг устгах чадвартай ба дэрийг цохих үед бактериуд дэрнээс салдаг байна. Мөн угаахдаа маш халуун усанд угаавал хорт бактери нь арилах боломжтой. Түүнчлэн ор дэрний даавуу, хивс хивсэнцэр, дэр зэргээ сонгон авахдаа агаар сайн нэвтрүүлдэг материалтай хэрэгсэл сонгож аваарай!

Хамгийн сүүлд зөвлөхөд тэдгээр хэрэгслээ угаасны дараа сайн хатааж байх хэрэгтэй. Эс бөгөөс чийгшилээс болж мөөгөнцөр болон бусад матери үрждэг юм шүү Эзэгтэй нараа! Үүнийг сайн анхааралдаа авна гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.