Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах хугацаа

4
Хүнсний бүтээгдхүүнийг хадгалах Хүнсний бүтээгдхүүний төрөл, шинж чанараас нь хамааран дараах байдлаар хадгална. Үүнд:

  • Түргэн муудах хүнсийг хөргөгчид хадгална.
  • Хөлдөөсөн хүнсийг хөлдөөгчид хадгална.
  •  Хадгалахад тогтвортой хүнсийг цэвэр, хуурай газар тус тус хадгална.
 Түргэн муудах хүнсний бүтээгдхүүнийг хадгалахдаа доорх үндсэн зарчмуудыг дагаж мөрдөхийг зөвлөж байна.
 
Үүнд:
  •  Түүхий махыг хөргөгчид хийхдээ шүүс нь бусад бүтээгдэхүүн дээр гоожихоос сэргийлж, саванд юмуу, амсрыг нь битүүмжилсэн гялгар уутанд хийж тавибал зүгээр. Хэрэв нэг, хоёр өдөрт хэрэглэхээргүй бол хөлдөөх хэрэгтэй.
  •  Өндгийг өөрийнх нь саванд, хөргөгчний арын гол хэсэгт байрлуулахад тохиромжтой. 
 
Хадгалахад тогтвортой хүнсийг хадгалахдаа анхаарах зүйлс:
  •  Нөөшилсөн болон хадгалахад тэсвэртэй хүнсний бүтээгдхүүнийг сэрүүн, цэвэр, хуурай газар хадгалдаг.
  • Зуух болон цахилгаан зуухан дээр, угаалтуурын доор, чийгтэй гараж, подвал, хэт өндөр, нам хэмд өртдөг газар бүү тавь.
  • Гурил, будаа, элсэн чихэр, чихэр, гурилан бүтээгдэхүүн, жимсний чанамлыг хуурай, агааржуулалт сайтай, нарны гэрлийн шууд тусгалгүй, гэрэл багатай газарт сэрүүн нөхцөлд (180C-ээс бага) хадгалбал чанараа алддаггүй.  
Жимс, ногоог хадгалахад анхаарах зүйлс:
  •  Ямар ч ногоог ил задгай, гэрэл ихтэй, халуун газар хадгалахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Үргэлж таглаатай, сэрүүн газар хадгална. Түүнчлэн хэт чийглэг газар хадгалахад аминдэм, эрдэс бодис нь задардаг.
  • Хэт халуун газар хадгалахад аминдэмийн түвшин хэдхэн хормын дотор багасна.
  • Төмсийг харанхуй, сэрүүн, хуурай газар хадгална. Хөргөгчид хадгалж болохгүй. Учир нь хөргөгчид хадгалахад найрлаган дахь сахарын хэмжээ нь ихэсдэг. Ингэснээр төмсийг өндөр хэмд шарах, жигнэх явцад үүсдэг акриламидом гэдэг химийн элементийн түвшинг нэмэгдүүлдэг. Хуурай, сэрүүн газар хадгалснаар ургалтаас сэргийлнэ. Ногоон болон ургасан төмсийг хэрхэвч хэрэглэж болохгүй.
Цагаан будаа, үр тарианы хүнсний зүйлийг хадгалах, дахин халааж хэрэглэхдээ хэд хэдэн зарчмыг баримтлах шаардлагатай. Учир нь бага зэргийн алдаа гаргаснаар хоолны хордлого болох аюултай.

Болгосон цагаан будаа, үр тариагаар хийсэн хоолыг тасалгааны хэмд удаан байлгахад амархан мууддаг. Учир нь бактери үржиж, хорт бодис ялгаруулдаг тул бөөлжис цутгуулж, хямралд оруулна. Халааж хэрэглэхэд ч хорт бодисууд нь үхдэггүй. Иймээс цагаан будаа, үр тарианы төрлийн хоолыг бэлтгэсний дараа шууд идэх хэрэгтэй. Хэрэв ийм боломж байхгүй бол хийсний дараа нэг цагаас илүүгүй хугацаанд сэрүүн газар байлгаж, дахин халаах буюу хүйтэн хоол маягаар хэрэглэж болно.

Ямар ч төрлийн будаа, үр тариагаар хийсэн хоолыг тасалгааны хэмд хонуулсан бол шууд хаях хэрэгтэй!

Хүйтэн зуушны төрлийн будаа, үр тариагаар хийсэн хүнсний зүйлийг худалдан авахдаа баглаа, боодол дээрх үйлдвэрлэсэн хугацаа, хадгалах зааврыг заавал шалгадаг байх нь чухал. 

Хүнсний бүтээгдхүүнийг хадгалах хэм, хугацаа

 МАХ, МАХАН БҮТЭЭГДХҮҮНИЙГ ХАДГАЛАХ ХЭМ, ХУГАЦАА

 
Хүнсний бүтээгдэхүүн
Хөргөгч
(≤ 40C)
Хөлдөөгч
(≤ 00C)
Гахайн утсан мах, зайдас
Түүхий зайдас (тахиа, цацагт хяруул, гахай, үхрийн махан зайдас)
 
1 – 2 хоног
 
1 – 2 сар
Утсан зайдас
7 хоног
1 – 2 сар
Гахайн утсан мах
7 хоног
1 сар
Нөөшилсөн зайдас
Лаазыг нь нээсэн
3 – 5 хоног
1 – 2 сар
Лаазыг нь нээгээгүй
6 – 9 сар
Хөлдөөхгүй
Хиам
Бүтэн
7 хоног
 
1 – 2 сар
Хагас
3 – 5 хоног
Хэрчим
3 – 4 хоног
Түүхий мах
Мөчилсөн малын мах
3 – 5 хоног
6 – 12 сар
Том хэмжээгээр хэрчсэн малын мах
 
3 – 5 хоног
 
4 – 6 сар
Малын дотор мах
1 – 2 хоног
3 – 4 сар
Жижиг хэмжээгээр хэрчсэн түүхий мах
 
1 хоног
Хөлдөөж хадгалахаас зайлсхий
Тахиа, шувууны түүхий мах
Бүтэн мах
1 – 2 хоног
1 жил 
Эвдсэн мах
1 – 2 хоног
9 сар
Болгосон мах, махан бүтээгдэхүүн
Чанасан мах
3 – 4 хоног
2 – 3 сар
Махны шөл
1 – 2 хоног
2 – 3 сар
Шарсан тахиа
3 – 4 хоног
4 сар
Чанаж болгосон тахиа, шувууны мах
3 – 4 хоног
4 – 6 сар
Тахианы махан шөл
1 – 2 хоног
6 сар
Мах, ногоотой шөл
3-4 хоног
2 - 3 сар
 

СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДХҮҮНИЙГ ХАДГАЛАХ ХЭМ, ХУГАЦАА

Хүнсний бүтээгдэхүүн
Хөргөгч
(≤ 40C)
Хөлдөөгч
(≤ 00C)
Сүү, сүүн бүтээгдэхүүн
Сүү
7 хоног
3 сар
Зөөхий
1.5 хоног
1-2 сар
Аарц
7-21 хоног
Хөлдөөхгүй
Тараг
7-14 хоног
1-2 сар
Цөцгий
2-3 хоног
Хөлдөөхгүй
Цөцгийн тос
1-3 сар
6-7 сар
Бяслаг (хатуу)
          Онгойлгосон
          Онгойлгоогүй
 
6 сар
3-4 долоо хоног
 
6 сар
Бяслаг (зөөлөн)
1 долоо хоног
6 сар
 
 

БУСАД ХҮНСНИЙ БҮТЭЭГДХҮҮНИЙГ ХАДГАЛАХ ХЭМ, ХУГАЦАА

Хүнсний бүтээгдэхүүн
Хөргөгч
(≤ 40C)
Хөлдөөгч
(≤ 00C)
Өндөг
Шинэ өндөг (хальстай)
3 – 5 долоо хоног
Хөлдөөхгүй
Түүхий өндөгний шар ба цагаан уураг
2 – 4 хоног
1 жил
Болгосон өндөг
1 долоо хоног
Хөлдөөхгүй
Майонез
Савыг нь нээсэн майонезыг хөргөгчид хадгална.
2 сар
Хөлдөөхгүй
Вакуум савлагаатай хэрэглэхэд бэлэн хоол, хүнс
Өндөг, тахиа, хиам, загас, гоймон
3 – 5 хоног
Хөлдөөхгүй
Салат
Өндөг, тахианы махан, туна загасан ба гоймонгийн салат
3-5 хоног
Хөлдөөхгүй
Болгосон хоол, хүнс
Пицца
3 – 4 хоног
1 – 2 сар
Болгосон шанз
3 – 4 хоног
1 сар
Гурилан бүтээгдэхүүн
Торт, нарийн боов
72 цаг
-
Жимс, хүнсний ногоо
Жимс
3-8 хоног
 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.