4-р сарын 1 Тэнэгүүдийн баяр
Энэ баярын
жинхэнэ нэр нь April Fools" Day буюу 4 сарын тэнэгүүдийн өдөр
гэсэн нэртэй баяр юм. Энэ баярыг мэдээж дэлхийн ихэнх улс орнууд тэмдэглэдэг ба
жил бүрийн 4р сарын 1-ны өдөр тохиодог. Гэхдээ энэ баярыг үндэсний баяр гэж
ойлгож болохгүй, та энэ өдөр хэн нэгнийг хуурч мэхэлж, онигоо ярьж өгч, хамгийн
тэнэг зүйлүүдээ эл өдөр хийхэд л болно, хамгийн гол нь хуурагдсан нэгэн нь
уурлаж ер болохгүй юм. Учир нь та энэ өдөр зөвхөн инээх л ёстой. Мөн та заавал
өнөөдөр найзуудаа, гэр бүлийнхнийгээ, багш нарыгаа, хөршийгөө, эсвэл хамт
ажиллагсдаа хуурах ёстой, хэрэв хэн нэгэн танд хуурагдвал та өмнөөс нь 4 сарын
тэнэг гэж хэлэх ёстой, (4сарын1 биш юм байна шүү).

Франц, Итали, Өмнөд Солонгос, Япон, Орос, Нидерланд, Герман, Бразил, Канад, АНУ зэрэг орнуудад энэ өдөр яриа нь хүртэл бие биенээ үргэлж шоглож байдаг тул зарим хүмүүс бүүр гэрээсээ ч гардаггүй байна . Энэ өдрийн хамгийн чухал онцлог нь та энэ өдөр архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй байх ёстой гэнэ шүү.

Франц, Итали, Өмнөд Солонгос, Япон, Орос, Нидерланд, Герман, Бразил, Канад, АНУ зэрэг орнуудад энэ өдөр яриа нь хүртэл бие биенээ үргэлж шоглож байдаг тул зарим хүмүүс бүүр гэрээсээ ч гардаггүй байна . Энэ өдрийн хамгийн чухал онцлог нь та энэ өдөр архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй байх ёстой гэнэ шүү.
Хамгийн дурсгалтай өдрүүд:
- 1993 оны энэ өдөр Сан Диего хотын радиогоор уг хотын нисэх буудал дээр
онц шалтгааны улмаас сансрын хөлөг газардахаас өөр аргагүй болжээ гэж цацсан
байна. Үүнийг үзэх гэсэн хотын иргэд бүгд нисэх буудал уруугаа ирж, нисэх уруу
орох замд маш том бөглөрөө үүсгэж байсан байна.
- 1998 оны энэ өдөр Бостон хотын радиогоор хотын дарга Thomas Menino нас
баржээ гэсэн мэдээ тараахад уг худал мэдээ хотоор цуу яриа болж, хотын иргэд
бараг гүн эмгэнэл үзүүлэх шахсан байна.
- АНУ - ын үндэсний олон нийтийн Радиогоор iBod хэмээх хүний бие удирддаг
шинэ төхөөрөмж Walmart - д худалдаанд гарлаа гэхэд Walmart - д үргэлжилсэн урт
дараалал үүсэж байжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



