Цэцэрлэгийг бүртгэл энэ сарын 25-наас 29-ний хооронд явагдана

Энэ хугацаанд цэцэрлэгт хамрагдаж байсан болон шинээр элсэх хүүхдүүдийг ажлын цагаар бүртгэх юм.

Мөн цэцэрлэг бүр зөвхөн хамран сургах тойргийн хүүхдүүдийг шинээр элсүүлэх аж.

Өнөөгийн нөхцөл байдал, цэцэрлэгийн үйл ажиллагааны онцлог, эрэлт хэрэгцээнээс үүдэлтэйгээр нэг бүлэгт 40-өөс хэтрүүлэхгүй хүүхдийг бүртгэх, элсэлтийн бүртгэлтэй холбоотойгоор ямар нэгэн хураамж авахгүй байх үүргийг хүлээж байна.

Хүүхдээ цэцэрлэгт шинээр бүртгүүлэх гэж буй эцэг эхчүүд өөрсдийн иргэний үнэмлэх болон хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авч очих шаардлагатай.

Харин бэлтгэх зүйлсийг цэцэрлэг бүр эцэг эхчүүдэд нээлттэй мэдээлж, сурталчлах үүргийг хүлээж байна.

Нийслэлд төрийн өмчийн 178, төрийн бус өмчийн 250 цэцэрлэгт 75579 хүүхэд хамрагдаж байна.

Харин хувийн цэцэрлэгүүдийн төлбөр дунджаар 120-450 мянган төгрөг байгаа аж.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.