Үгийн сүлжээ их бөглөх нь тархийг залуужуулдаг



Та үгийн сүлжээ бөглөх дуртай юу ? Хэрэв та үгийн сүлжээ бөглөж тоголдог бол таны тархи бусад хүмүүсийнхээс 10 жилээр залуу юм байна. Үгийн сүлжээ нь тархиний үйл ажиллагааг сайжруулдаг гэдгийг эрдэмтэд аль эрт баталсан билээ. Харин энэ удаад үгийн сүлжээ бөглөх нь тархийг бүхэл бүтэн 10-н жилээр залуужуулдаг гэдгийг нотолсон юм.

Эрдэмтэд энэхүү судалгааг 10 жилийн хугацаанд хийсэн бөгөөд судалгаанд 3000 гаруй хүн хамрагдсан байна. Мөн ганц үгийн сүлжээгээр зогсохгүй судоку, оньсого гэх мэт оюун ухааны тоглоомууд нь ахимаг насны хүмүүсийг зөнөх өвчнөөс сэргийлэх сайн аргуудын нэг юм байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.