Жоан Риверс хоолойны мэс заслын үеэр амьсгал нь зогсчээ
Жүжигчин, продюсер Жоан Риверсийг өнөөдөр танихгүй хүн ховор бизээ. 1950-иад оноос өөрийн карьерыг эхэлж байсан эмэгтэйг өнөөдөр хүмүүс жүжигчин, кино од гэхээсээ илүүтэйгээр гоо сайхны мэс заслын золиос болсон гэдгээр нь мэддэг.

Тэгвэл өчигдөр буюу 8 дугаар сарын 28-ы өдөр жүжигчийн маань дууны хөвчийн мэс ажилбар хийлгэхийн тулд Эн Вай Си эмнэлэг рүү очсоны дараа хагалгааны үеэр зүрх нь гэнэт зогссон байна. 81 настай жүжигчинд амьсгалын замын байж болох ойлгомжгүй өвчин илэрсэн байна. Мэргэжлийн хүн хэлэхдээ энэ нь зүрхний үйл ажиллагаа алдагдсан юм уу эсвэл амьсгалын замтай холбоотой байх хэмээн хэлжээ.

Жоан Риверс Манхаттен дахь Маунт Синай эмнэлэгт яаралтай хүргэгдсэн бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр бол түүний охин Мелисса Риверс Лос Анжелесын зүүн эргээс ээжийгээ асрахаар ирсэн ажээ.





