Хэзээ ч идэж болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүд
Илд загас: Илд
загасын дотор агуулагддаг их хэмжээний метал нь хүмүүсийн зүрхний шигдээс
үүсгэхэд ихээхэн нөлөөлдөг. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийг идэхийг дэлхий нийтээр
хориглодог аж.

Органик бус гүзээлзгэнэ: Энэ нь байгалиараа ургаагүй бордсон гүзээлзгэнэ юм. Ийм аргаар ургуулсан гүзээлзгэнэ өнгө хэмжээнээс өөр зүйл байдаггүй байна.
Лаазалсан төмс: Энэхүү бүтээгдэхүүн нь зүрхний эмгэг, чихрийн шижин болон таргалалтын үүсвэрийг тавьдаг аж. Та лаазалсан төмснөөс бага хэмжээг хэрэглэхэд л 50 микрограм BPA буюу дээрх өвчнийг үүсгэгч голомтыг өөрийн биедээ авч байна гэсэн үг юм.
Цагаан шоколад: Цэвэр шоколад бүх зүйлд сайн байдаг. Гэхдээ тархины үйл ажиллагааг дэмжих, судсыг хамгаалах гээд хүний биед хэрэгцээтэй бодисыг хар шоколад агуулж байдаг. Харин цагаан шоколаданд ашиг тустай юу ч байхгүй химийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүн гэдгийг профессор Дрю Рамсей олон нийтэд зарлаж байжээ.







