Нөхрийнхөө чандрыг алмааз болгожээ

Их Британийн 63 настай  Глинис Барнетт гэх бэлэвсэн эмэгтэй бурхан болсон нөхрийнхөө чандрыг ер бусаар ашиглахаар шийджээ. Ингээд тэрбээр нөхрийнхөө чандраар 0.75 карат жинтэй шар өнгийн очир алмааз хийлгүүлжээ. Нөхөр нь хоолой болон элэгний хорт хавдраар нас барсны дараа Глинис  түүний чандрыг хэрхэхээ мэдэхгүй удаан бодсон гэнэ.  “Бид гэрлээд 42 жил болсон ч хэн нэгэн маань өөд болоход юу хийхээ хэзээ ч ярилцаж байсангүй. Би уйтгар гашуугаа тайлах хооронд түүний маань чандар бүхий хайрцаг миний орны дэргэд 18 сар хэвтсэн.


Би чандрыг гэрийн гадаа байх улиасны дор цацдаг юм бил үү гэж бодсон. Гэтэл найзынхаа хэлсэн нэг үгийг санасан. Тэр нөхрөө өөд болбол түүний чандрыг очир алмааз болгоно гэж ярьж байсан юм. Би ч гэсэн нөхрийнхөө багахан хэсгийг өөртөө авч явах боломжтой гэж бодоод тэгэхээр шийдсэн” хэмээн 63 настай бэлэвсэн эхнэр ярьжээ. Мэргэжилтнүүд чандраар очир алмааз бүтээхэд 12 долоо хоногийг зарцуулсан бөгөөд Глинис очир алмаазыг бөгжинд суулгах хүсэлтэй байгаа гэнэ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.