“Нар тээсэн эмэгтэйчүүд” шинэ жилийн цэнгүүн
Энэ хорвоо дээр мэндлэх нэгэн шинэ хүнийг хэвлийдээ тээж байгаа эмэгтэй та шинэ оноо яаж угтах вэ? Монголд анх удаагаа хөл хүндтэй эмэгтэйчүүд болон гэртээ хүүхдээ өсгөж байгаа эхчүүдэд зориулсан “ Нар тээсэн эмэгтэйчүүд” шинэ жилийн цэнгүүн болох гэж байна.
Хэвлийдээ үрээ
тээсэн эмэгтэйгээс илүү аз жаргалтай хүн энэ дэлхийд байдаггүй билээ. Тэд
дотроосоо гэрэлтэж, аз жаргалыг гэр бүлдээ, эргэн тойрондоо цацрааж байдаг.
Үгээр хэлж баршгүй тийм их аз жаргалыг мэдэрч байгаа, олон олон бүсгүйчүүд
нэгэн дээвэр дор цуглаж шинэ оноо угтах нь ээ.

Энэхүү цэнгүүнийг “ Эмэгтэйчүүд гэр бүл сэтгэл зүйн төв” ТББ-аас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд мэдээллийн ивээн тэтгэгчээр Эмэгтэйчүүд. Мн сайтын хамт олон ажиллаж байгаа юм. Нар тээсэн эмэгтэйчүүд, нар тэвэрсэн эхчүүд та бүхнийгээ өөрсдийн шинэ жилийн цэнгүүнд 2014 оны 12 сарын 18-ны өдөр хүрэлцэн ирэхийг уръя.







