Хосууд хамтдаа зорисондоо хүрч чадлаа

Одоогоос 2 сарын өмнө Мэтт Брэдли 115 кг жинтэй тарган залуу байлаа. Харин түүний найз бүсгүй Ханна 90 кг мөн л илүүдэл жинтэй.  Тэд хуримаа хийх тухай яриа эхэлснээс хойш турахаар шийдсэн байна.Тэрхүү санаачлагыг найз залуу Мэтт гаргасан бөгөөд хосууд тодорхой төлөвлөгөө гаргаж зорилго тавижээ. Мэтт 5 жилийн турш тогоочоор ажиллаж байгаа бөгөөд түүний ажил нь хэт жин нэмэхэд нь нөлөөлсөн байна.  Хосууд хоолны зөв дэглэмд шилжиж идэвхитэй ажиллаж, өглөө оройдоо биеийн тамираар хичээллэсэн байна. Найз бүсгүй Ханна: “Бид маш их тэсвэр, тэвчээрийн дараа хүссэндээ хүрч чадлаа, шөнө босоод хөрөгчөө онгойлгох үед нөхөр минь надад бид хоёрын гаргасан дүрэм, мөрдлөгийг үзүүлдэг байсан, бид дасгалын үед бие биенээ их зоригжуулж байлаа. Харин үр дүн мэдрэгдэж ирэх үед илүү их урам зориг орсон ” хэмээн хуриман дээрээ инээмсэглэн тун бахдалтайгаар ярьжээ.  Ингээд 2 сарын дараа хосууд нийтдээ 60 кг буюу Мэт 40 кг, Ханна 20 кг-ийг хасаж чадсан байна....


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(58.18.168.120) 2014-09-11 00:38:20
Yamar goe yum be