Буудлагын бүсгүйчүүд дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Буудлагын дэлхийн аваргын өнөөдөр явагдсан спорт гар бууны 25 метрийн дасгалд гавъяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын баг 1739 оноогоор мөнгөн медаль хүртлээ.

Энэ дасгалд Хятадын баг 1741 оноогоор аварга болсон бол БНСУ-н баг 1734 оноогоор хүрэл медаль авлаа.

Багийн дүнгээр Хятадын багтай эн тэнцүү нэгдүгээр байрт зэрэгцэн явж байгаад сүүлийн мөчид ийнхүү аман хүзүүдлээ.

1998 онд энэ дасгалд бүсгүйчүүд дэлхийн аваргын хүрэл медаль авч байсан билээ.

Монгол улсын гавъяат тамирчин О.Гүндэгмаа 581 оноогоор 13 дугаарт, ОУХМ Ц.Мөнхзул 582 оноогоор есдүгээрт, ОУХМ Т.Баярцэцэг 576 оноогоор 33 дугаарт байрт тус тус шалгарчээ.

Финалын буудлагад ороход О.Гүндэгмаа гавъяатад хоёр, Ц.Мөнхзулд ганцхан оноо дутаж олимпийн эрхийн төлөө буудах боломжгүй боллоо.

Гэсэн хэдий ч гурван мэргэн буучийн нийлбэр 1739 оноо ийнхүү дэлхийн аваргын мөнгөн медальд хөтөллөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.