Үзэсгэлэнт хоёр ихэр цамхаг дотор
Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг дотроо ийм үзэсгэлэнтэй, архетиктур инженерүүдийн асар их нөр хүч шингэсэн байгууламж байжээ...Дэлхийн худалдааны
төвийг барих төслийг 1964 онд батлуулж 1966 онд барилгын ажлыг
хэрэгжүүлж эхэлсэн байна. Цамхагийг бүрэн ашиглалтанд ороогүй байхдаа буюу
1970 онд доод давхаруудаа ашиглалтанд оруулж эхэлсэн бөгөөд нэг дэх 1972 онд, дараагийн цамхаг нь 1973 онд ашиглалтад орсон. 10.000 гаран ажилчид барилгын ажлыг гүйцэтгэсэн ба 1973 оны
дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр албан ёсоор нээгджээ. Ихэр цамхагууд 1368,
1362 футын өндөртэй 110 давхар байгууламж байсан. Энд дэлхийн шилдэг брендүүд цогцолж, 2011 онд халдлагад өртөхөөс өмнө хүн бүрийг очиж үзэхийг зорьдог, олны хөл холхисон ийм том худалдааны төв байлаа.








Одоо суурин дээр “Дэлхийн худалдааны төв- 4” нэр бүхий 72 давхар, 298 метр өндөр цамхаг сүндэрлэн босоод байгаа.






