Хуваагдлаас нэгдэл рүү

Хуваагдлаас нэгдэл рүү
Цэнгэг уст Идэр голын хөвөөнөө байрлах Их-Уул хэзээний хүн ард нь олон хувилбарт амьдралд дасаж дадсан, янз бүрийн үзэл санаатай залуус төдийгүй ахмадууд олонтой. МАН-ыг бүхлээрээ дэмждэг багууд байдаг бол ардчилсан намыг дэмждэг баг ч байдаг юм байна. УИХ-ын гишүүн Оюунхоролын Цэцүүх, Зарт багийн иргэдтэй хийсэн уулзалтууд ч энэ баримтыг баталж байна лээ. Энэ хоёр баг Оюунхоролыг хоёр дахь удаагаа дэмжиж сонгосон одоо ч гишүүнийхээ төлөө саналаа өгнө гэдгээ шулуухан илрэхийлж байлаа. Зарт багийн иргэн Очир: “Оюунхоролын 4 жилд хйисэн ажлын дүн нурууг сонсож ойлгож мэдлээ. Хөдөөд эмнэлэгийн үйлчилгээ муу байна. Хотод шинжилгээ хийлгэж оношоо тогтоолгох гээд очихоор хамаг мөнгө дуусдаг, бас үр дүн багатай болдог. Иймд хөдөө орон нутагт оношлогоо эмчилгээний сайн эмнэлэг байгуулж өгмөөр байна. Хятад ажилчид монголд олноор орж ирж байгаад малчид бид сэтгэл их зовж байдаг. Хөрөнгө мөнгөтэй баячуудын бизнес юм болов уу даа гэж таамаглаж суудаг. Манай баячууд гадаадыхантай хуйвалдаад өөрийнхөө ажилгүй байгаа залуучуудыг тоодоггүй ажлын байр өгдөггүй юм болов уу гэж хөдөөнийхөн бид боддог. Энэ асуултанд та хариу өгөөч ээ. Мэдээж та өөрөө хятад ажилчид оруулж ирээгүй нь ойлгомжтой. Төр засаг архины эсрэг тэмцэх ажилаа эрчимтэй болгооч ээ. Архиа багасгамаар байна шүү. Хотынхноос хөдөө ирж амьдардаг арга тал байна уу. Хөдөө эзгүйрч байна” гэж өнөөгийн хөдөөгийн иргэдийн сэтгэл зовоож байгаа асуудлуудыг хөндөж “Оюунхорол өнөөдөр эрийн цээнд хүрсэн, элдэв хий дутагдалгүй, иргэд биднийхээ амин чухал хэрэгцээ, тулгарч байгаа бэрхшээлүүдийг олж хардаг төрийн түшээ болсон гэдгээ ажил үйлээрээ харуулж байна. Санаачилж баталсан хуулиудынх нь үр шим манай айл өрхийн босгоор алхсан. Бидэнд ач тусаа үзүүлж байгаа ийм гишүүнээ бид дэмжиж дахиж сонгоно” гэж УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд урмын үг хайрлалаа.
Иргэн Ч.Мандшир: “Оюунхорол гишүүний 4 жилд хийсэн ажлын тайланг сонслоо. Эмэгтэй хүн чармайж зүтгэсээр манай Завханчуудын төлөө ийм олон ажил хийснээр чинь бахархаж байна. Гэвч танд хэлэх үг байна. Авилга гэж ярьсаар байгаад Н.Энхбаярыг бариад авлаа. Тэр хүн ямар буруутай юм бэ хэлээд өг” гэж дуугаа өндөрсгөн асуулт тавьлаа. Д.Оюунхорол: Ерөнхийлөгч асан Энхбаярыг яагаад барьж саатуулж байгаа тухайгаа Авилгалтай тэмцэх газар болон төрийн холбогдох бусад байгууллагууд олонтой тайлбарласан. Энэ үйл ажиллагааг би хувьдаа монголын төр ажлаа хийж байгаа гэж үзэж байгаа. Шалгагдаж хянагдаад уг асуудлын ээдрээ тайлагдаж үнэн зөв нь тодорно. Хэлэх үгийг эзэнд нь, тавих морийг ижилд нь гэдэг. Энэ бол надад тавих асуулт ч биш, би ч төрийн бие даасан байгууллагуудыг төлөөлж та нарт дэлгэрэнгүй хариулт өгөх үүрэг байхгүй хэмээн энэ асуултын хариуг барьсан юм.
Иргэн О.Магван: “Хүүхдийн хүмүүжил хэцүү боллоо. Зурагтын нэвтрүүлэгт насны ялгаа тогтоож өгөөч ээ. Бид нар хүүхдүүд, ач зээ нартайгаа зэрэгцэж суугаад элдэв гаж ор дэрний явдал зурагтаар үздэг боллоо. Нүүр хийх газаргүй болох юм. Зам засахаар ирсэн хятадууд өвөл харзалдаг булгийн эхэнд хамаг дотуур хувцасаа угаасан байна лээ. Нутаг усыг минь энэ хятадууд бузарлаж байна. Яах вэ? Эрх мэдэлтэй та нөхөд монголын байгаль дэлхийг битгий бузарлаад бай гэж хятад ажилчдад ярьж таниулж өгөөчээ” гэсэн хүсэлт тавьж байв.
Иргэн Т.Дагвадорж: “Оюунхоролын ажилд одоо дүн тавих цаг болсон. Сумд санхүүгийн эрх мэдэлтэй болгож өгөөч. Газар хол, замаас зайдуу манай Хуягт багийхантай та очиж уулздаггүй. Багуудыг алагчилж болохгүй” гэсэн анхааруулга өгч байлаа.
Иргэн Халтар: “Монголын хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл төрд дэндүү цөөн байна. УИХ-д гуравхан эмэгтэй гишүүн байна шүү дээ. Олонхиороо шийдвэр гаргадаг парламентад ийм тооны харьцаа ямар үр дүнтэй байх вэ? Оюунхорол монголын эмэгтэйчүүдийн ажил амьдралыг олон талаас нь харж судалж мэдсэн эмэгтэй гишүүн болох нь түүний санаачилж батлуулсан хуулиуд болон УИХ-ын гишүүнээр ажилласан 8 жилийнх нь ажил үүргийн үр дүн харуулж байна. Оюунхорол шударга хүн, үнэн зөв хэргийн төлөө УИХ дээр маргалдаж мэтгэлцэхээсээ ч айдаггүй. Болж бүтэхгүй санал, хүсэлт гаргавал таны санал хүсэлтийг биелүүлж чадахгүй, миний бодлоор та энэ саналаа аймаг сумынхаа удирдлагад хэлмээр юм гэж иргэн бидэнд ч шуудхан хэлдэг хүн. Эмэгтэйчүүдийг төрд төлөөлөх эрдэм чадал, боловсрол, идэвхи чармайлт туршлагатай болохоо харуулж чадсан энэ гишүүнийг дахин сонгохыг уриалья” гэж өөрийнхөө санал бодлыг илэрхийлэн уулзалтад ирсэн иргэд сонгогчдыг доргиож алга ташилтаар үнэн үгээ мялаалгасан юм.
Иргэн Алтансүх: “Залуучууд бид шударга байх ёстой. Бид шударга ёсны дэг журмаар амьдрах тэр нийгмийг цогцлон бүтээхээр зорьж яваа. Д.Оюунхорол гишүүн залуучуудыг дэмждэг, төсөл бичүүлж жижг дунд үйлдвэрлэл эрхлэх чиг замыг минь зааж тусалдаг. Залуучууд бидэнд үнэн л хэрэгтэй. МАН-ын нарийн бичгийн дарга Ч.Сарангэрэлтэй муудалцсан, хэлэх, хэлэхгүй үг хэлсэн гэж Оюунхорол гишүүнийг зарим нь гүтгэж байна. Иймэрхүү шуугиан дэгдсэний дараа нарийн бичгийн дарга Ч.Сарангэрэл ч өөрөө сонинд ярилцлага өгч ийм зохисгүй үйлдэл огт бологүй гэж нотолсон шүү дээ” хэмээн санал бодлоо илэрхийлсний дараа Рэнцэнханд, Батсайхан нарын иргэд өнөөдөр монгол улс хаа хаанаа эв эеийг хичээж нам бүлгээрээ салж тусгаарлахаа аль болох хойш тавимаар байна гэж сүүлийн жилүүдэд эрчтэй өрнөх болсон хагарал, сөргөлдөөн, аливаа туйлшралаас уйдаж залхсан сэтгэгдлээ илэрхийлж байсан юм.
Иргэн Т.Бат-Эрдэнэ: “Залуучууд бид аливаа хурал зөвлөгөөн дээр хойгуур сууж дуугүй зогсдог байсан амьдралынхаа хэв загварыг өөрчилье. Одоо урдуур сууя. Санал бодлоо хэлэх цаг болчихсон. Томилгоот микрофон ажиллаж иргэдийн сэтгэл зүйгээр тоглож, бохир улс төр хийдэг нөхдийн ов мэхнээс ангижирья. Үнэн шударга үйлдэл, үзэл бодлоор бүрдвэл улс төр бохир болох учиргүй. Их-Уулын залуучууд бид үнэнч шударга үг зан үйлдлээрээ олонд танигдсан Оюунхорол гишүүнээ дэмжиж байсан. Цаашдаа ч дэмжих болно” гэв. Голч үнэн үг санаа бодлын оновчтой хэллэгээрээ уулзалтад оролцогсдод нэгийг бодуулж өнөөгийн монголын нийгмийн улс төрийн амьдралыг ямар нэг хэмжээгээр эргэцүүлж бодох ухаарал өгсөн иргэн Бат-Эрдэнэ энэ уулзалтын халуун яриаг ийнхүү отголсон юм.
Их-Уул суманд болсон энэ удаагийн уулзалт халуун өрнөл, янз бүрийн санаа бодлын илэрхийллээр дүүрэн байлаа.
Завхан аймгийн НАМЗХ-ны дарга Б.Энх-Амгалан
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол бодит амьдрал, хүн рүү, өрх гэр лүү чиглэсэн олон хууль санаачилсан нь өнөөдөр ажил болоод явж байна. Түүний санаачилж батлуулсан хуулиудаас оюутны 70 мянган төгрөг, ахмадын тэтгэврийн зөрүүг арилгах хууль, малчдыг нийгмийн даатгалд хамруулах хуулиуд үнэхээр хүнд хүрч байгаа учраас Завхан аймгийн оюутан залуус үргэлж дэмжиж байдаг.
Эрэгтэй хүний олж хардаггүй нарийн нандин зүйлсийг мэдэрч шийдвэрлэж байгаад нь талархахаас өөр аргагүй. Ийм чадварлаг хүнийг УИХ-д дахин сонгох нь Завханчуудад нэн шаардлагатай юм. Эрчүүд том далайцтай даацтай асуудлуудыг хардаг учраас эмэгтэйчүүд, өрх гэр, боловсролын салбарт тулгамдсан асуудлууд орхигдчихдог. гэтэл УИХ-ын гишүүдээс Д.Оюунхорол л зөвхөн энэ асуудлуудыг орхигдуулхгүйгээр үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байгаа. Тиймээс энэ эрхэм төрийн түшээгээ УИХ-д дахин сонгох нь зүйтэй юм. Эх хүн үргэлж үр хүүхдийнхээ хүмүүжил, сурч боловсрох талаар санаа зовж байдаг шиг монголынхоо ард түмэнд ээжийн үүргээ маш сайн биелүүлж байгаа гэж бодож байна. Завханы ард түмэн Д.Оюунхорол гишүүнээ дэмжээсэй гэж уриалж байна.
Цэргийн албан хаагчдын нийгмийн асуудал шийдвэрлүүлэхийн төлөө зүтгэж ажиллана
УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол сонгуулийн сурталчилгааны ажлаа Улиастай хотод байрладаг Зэвсэгт хүчний 325 дугаар цэргийн ангиас эхэллээ. МАН 1921 онд үүсэн байгуулагдаад хамгийн түрүүн ардын журамт цэргийг зохион байгуулсан. МАН энэ удаагийн сонгуульд уугуул нэрээ сэргээж оролцож байгаагын хувьд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол түүнийгээ бэлэгшээж цэргийн ангиас сонгуулийн сурталчилгааны ажлаа эхлүүлж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж бүтээсэн ажил болон намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Уулзалтад УИХ-ын дарга Д.Дэмбэрэл оролцож, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг бүрэн эрхийнхээ хугацаанд нийгэмд шаардлагатай хуулиудыг санаачилж батлуулсаныг танилцууллаа. Тэрбээр "Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталсан. Уг хуулийг батлалцсан гишүүдийн тоонд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол зүй ёсоор багтаж байгаа. Түүний хувьд Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа цалин тэтгэвэр, нийгмийн халамжийн бүхий л талын эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн. Ер нь өнгөрсөн жилийн хугацаанд амласан амлалтаа биелүүлсэн гэж бодож байна. Нийгмийн халамжийн тухай хуулийг мөн санаачилж батлуулсан. Энэ салбарт УИХ-ын 76 гишүүнээс толгой цохидог гишүүн гэдэгтэй маргах хүн байхгүй. Д.Оюунхорол гишүүнтэй найман жил улс төрд хамт ажилласны хувьд ямар хүн бэ гэдгийг нь сайн мэднэ. Түүний хувьд бие даасан том том бодлогын хуулиудыг санаачилж батлуулсан. НАМЭХ-ны ерөнхийлөгч Завхан аймгаас төрлөө. Энэ нь Завханы эмэгтэйчүүдийн нэр төр юм. Энэ хүнээр Завханы эмэгтэйчүүд бахархах ёстой” гэж хэлэв.
Уулзалтын үеэр дэд хурандаа Г.Чулуунзагд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос "Зэвсэгт хүчинд ажиллаж буй офицер ахлагч нарын нийгмийн асуудал сүүлийн үед орхигдчихоод байна. Өөр дээрээ жишээ аваад үзэхэд миний эхнэр намайг сургууль төгссөнөөс хойш хаа нэг газар томилогдоод очихоор үргэлж дагаад явж байгаа. Гэтэл миний эхнэр цэргийн мэргэжилгүй өөр салбарын мэргэжилтэй учир түүнд ажил олдохгүй байна. Тийм учраас УИХ-д энэ чиглэлийн хууль санаачилж батлуулж болох уу" гэж асуулаа. Уг асуултад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Цэргийн албан хаагчийн гэр бүлийн асуудал орхигдож байгаатай санал нэг байдаг. Би эмэгтэйчүүдийн байгууллагынхаа шугамаар цэргийн байгууллагад ажиллаж байгаа эрчүүдийн ар гэрийнхэнтэй уулзаж санал бодлоо солилцож байх үед тэд яг энэ асуудлыг тавьж байсан. Г.Чулуунзагд намайг хэрэв дараагийн УИХ-д сонгогдвол энэ захиа даалгаврыг биелүүлээрэй гэж хүсч байгаа юм байна гэж ойлголоо. Үнэхээр нийгэмд тулгамдсан асуудлын нэг цэргийн ар гэрийнхний ажил, сургууль боловсролын асуудал мөн. Тийм учраас үүнийг шийдвэрлэхийн төлөө зүтгэж ажиллана" гэж хариуллаа.







