Өнөөдөр “Belly Dancing” хөгжүүлэх төвийн тэргүүн Н.Баярмаа нээлттэй өдөрлөг зохионо

Эмэгтэй хүний уян налархай бие, гоо сайхныг илтгэсэн "Belly dance" бүжгийн төрлөөр ДАШТ-нд монголын “Belly Dancing” хөгжүүлэх төвийн тэргүүн ” Н.Баярмаа монгол хатны бүжгээр FUSHION төрөлд дэлхийн аваргын цомыг саяхан авсан билээ.

Тэгвэл тэрээр монголд анх удаа өөрийн  санаачилсан “Belly Dancing”-н нээлттэй өдөрлөгийг зохиох гэж байна. Өнөөдөр буюу улсын их дэлгүүрийн фантам дээр 16:00 цагаас болох бөгөөд уншигч авхай та бүгдийг урихаас гадна өөрийн гэр бүл, найз нөхдөөрөө хүрэлцэн ирэхийг уриалж байна. 

Энэхүү өдөрлөгийн хөтөлбөрт “Belly Dancing”-н  дэлхийн аварга өөрийн уран бүтээлийн дээжээс хүргэх бөгөөд мөн” Belly Dancing” төвийн гишүүд “Belly Dancing флаш моб” хийж үзүүлэх аж.  Мөн тус төвийн бөгш нар “Belly Dancing zumba” хичээл зааж ирсэн хүмүүстэйгээ хөгжилдөж хамтдаа нэгэн өдрийг өнгөрүүлэх гэнэ.

Холбоо барих утас: 88207009

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.