Америкийн Нэгдсэн Улсын шинэ мисс тодорлоо
9 сарын
14-ий орой АНУ-н 2015 оны мисс шалгарч титмийн эзэн тодорчээ. Хатагтай Кира
Казанцев Нью-Йорк мужаас тодорсон байна. 2015 оны мисс шалгаруулах тэмцээн нь Америкийн
Атланта хотод болсон байна.


2014 оны мисс
болсон Нина Давулури миссийн титмийг 23 настай шинэ ялагч Кирад шилжүүлсэн
байна. Тэрээр бусад оролцогчдоос үзүүлбэр мөн асуулт хариултын үеэр илт давуу
байжээ.

Түүнтэй эн зэрэгцэн өрсөлдсөн Виржиниа мужийн Кортни Пайж, Арканзасын Эштон Жо Кампбелл, Флорида мужийн Викториа Ковен, Массачусетсийн Лаурен Кухн нар шилдэг 5-д шалгарчээ.
Мисс Кира Казанцев
50,000 ам долларын шагнал хүртсэн бөгөөд улс орноор аялах эрхийг авсан байна.

Түүний миссийн
титмийг авч буй агшинг доорх бичлэгээс үзээрэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







