Эргэн дурсахуй Эми Уайнхаус

Алдарт дуучин Эми Уайнхаусын төрсөн өдөр 9 дүгээр сарын 14-ий өдөр болж өнгөрлөө. Өвөрмөц хоолой, этгээд хэв маягаараа дэлхий нийтэд танигдсан дуучин одоогоос 3 жилийн өмнө харамсалтайгаар таалал төгссөн.


Дуучны шүтэн бишрэгчид өнгөрсөн 14-ий өдөр түүний төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, эргэн дурссан байна.
Согтууруулах ундаа, мансууруулах бодисыг хэтрүүлэн хэрэглэсний улмаас 27 насандаа хорвоог орхиж, удахгүй болох байсан тоглолтыг хүлээж байсан сонсогчид нь хүнд цохилтонд орж байсан нь саяхан мэт тод санагдаж байна.
Түүний нэгэн шүтэн бишрэгч Скотт Итон хэмээх уран барималч залуу түүний хөшөөг хойд Лондонгийн Камден хотын талбайд мөнхөлжээ. Хөшөөг суулгах ажилд алдарт дуучны эцэг эх байлцжээ.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.