Жолигийн гар ямар гэж!

Хүнийг ялангуяа эмэгтэй хүнийг ямар амьдрал туулж ирснийг гарнаас нь мэд гэдэг. Мэдээж хөгшин хүний гар, хүүхдийн гар хоёр эрс ялгаатай байлаг шүү. Яагаад гэвэл тэдний хийсэн ажил, туулсан замнал зөрүүтэй учраас тэр. Түүнтэй нэгэн адил хүнд хүчир их ажилд нухлагдсан хүний гар үзэмж муутай байдгийг бид мэднэ. Харин сүүлийн үед хэвлэлийнхэн Дэлхийн супер од Анжелина Жолийг шүүмжлэх боллоо. Учир нь түүний гарзалуугийнх л эрэгтэйлэг, шөрмөслөг бас судас нь томролттой байдаг байна. Сэтгүүлчидийн хэлж буйгаар Жоли гарандаа ер анхаарал тавьдаггүй бөгөөд ямар нэгэн арга хэмжээ авч болох байсан гэнэ. Харин эсрэг байр суурьнаас бичиж буй папарацичид ч байна. Тэдгээр нь хэлэхдээ Жоли 6 хүүхдийн ээж, тэр маш завгүй нэгэн. Тиймээс тэр гар дээрээ бүх ажлыг үүрч хэт их ачаалал авдаг,  мөн сүүлийн үед шивүүлсэн шивээснээс нь болсон байж мэднэ. Түүнчлэн Жоли биеийн тамирыг тогтмол сахиж дасгал сургуулалт хийж, хүч их шаардсан кинонд тоглох бэлтгэл хийдэг зэрэг нь түүний гарыг ийм муухай болгожээ гэх зэргээр бичсэн байна. Ер нь алдартай бүсгүйчүүдийн гар булбарай бус, маш шөрмөслөг, хэлбэр нь алдагдсан байдаг. Доорх зургийг та бүхэн харж байгаа байх. Тэдний асар ихийг амжуулж чаддаг амжилтынх нь нууц нь магадгүй гар нь ч юм билүү!








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin 2 (27.123.213.4) 2014-08-14 10:49:12
turanhai humuusiin gar bugd iim bdag shdee iim yum yagaad sonirhood bgaa yum be humuus bugd adilhan shuu de
medeh hun bnu (128.189.166.74) 2014-08-06 09:43:15
Er ni ene gariin sudas orgon ingej haragddag ni yuniih bdiin boloo minii gar holiin sudas ingej surhii haragddag bi ug ni zaluu hun surtei dasgal hodolgoon gd huch orson yum neeh hiigggui busadtai l adilene yuniih vee medeh busguichuud ohiduud bval helj tus boloodch
zochin (103.23.51.12) 2014-08-05 16:53:24
Turanxai xumuus ugaasaal iimerxuu gartai xaragddag shdeeXunii xiisen buteesen ni chuxaluu gexees ter gar xol yamar xamaa bainaaXeregtei xereggui asuudal xootsoldoj yavdag xumuusiin toloo bugdiig mes zasaljuulj boloxgui bizdee