Загварын шоун дээрх хосууд

Лондонгийн загварын долоо хоног өнгөрсөн нэг дэх өдрөөс эхэлжээ. Олны танил жүжигчид, дуучид, сахиусан тэнгэрүүд гээд шоу бизнесийн ихэнхи Англи улсад цугласан байна.



Саяхан Австралид улсад аялан тоглолтынхоо үеэр бие нь муудаж эмнэлэгт хүртэл хүргэгдсэн реппер Кане Уэст түүний эхнэр Ким нар загварын шоунд ирээгүй аж. Өчигдөр буюу 9 дүгээр сарын 16-ы өдөр загвар зохион бүтээгч Ашишийн LFW нэртэй коллекц олны өмнө тавигдсан бөгөөд түүний шинэ загварын цамц зочдыг гайхашруулсан байна.



Учир нь ноосон, энгийн загвартай цамцан дээр хурц тод өнгөөр Ким, Кане нарыг буулгажээ. Тэд ийнхүү цамцан дээр ч үргэлж хамт байх бололтой. Мөн сахилгагүй дуучин Майли Сайрусыг хэлээ гаргадаг алдарт селфигээр нь цамцан дээр буулгажээ. Үүнээс гадна цамцны загвар нь бүх насныхан өмсөж болохоор аж.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.