Хэн нэгэн өөртэй чинь үнсэлцэхийг хүсч буйг яаж мэдэх вэ?
Хүмүүс үнсэлцэхдээ авсан анхны мэдрэмжээрээ хоорондоо тохирох эсэх, харилцаагаа эхлэх эсвэл зогсоохоо шийддэг гэнэ. Ингэхдээ:
- Эмэгтэйчүүд үүнд эрчүүдээс илүү ач холбогдол өгдөг
- Эмэгтэйчүүд эрчүүдийн шүд болон амны эрүүл ахуйг илүү сонирхдог
- Эрчүүд харин үнсэлтийг секс харилцаанд орохын өмнөх алхам гэж хардаг гэнэ
- Судалгаагаар энэ ялгаа нь соёл шашин, угсаа гарал хамаарахгүйгээр ижил байдаг гэжээ.
Эмэгтэйчүүд хосын харилцааг эхлүүлэх, хянах, урт хугацаанд хадгалах зэргийг үнсэлтээр зохицуулах хандлагатай байдаг.
Харин эрчүүд үнсэлтээс илүүтэй царай зүс, биеийн галбирт анхаарал тавьдаг гэнэ.
Ингэхийн тулд харилцагчийнхаа хувийн орон зайд болгоомжтой нэвтэрч ямар хариу үзүүлэхийг нь харах хэрэгтэй.
“Хувийн орон зайд нэвтрэх” гэдэг нь нөгөө хүнийхээ хацар эсвэл өөр нэг газар нь үнсэх, үнэрлэх зэргийг хэлдэг гэнэ.
Мэдээж үүнээс өмнө хосуудын хооронд тодорхой хэмжээний итгэлцэл, хүлээлт үүссэн байх хэрэгтэй.
Хэрвээ энэ үйлдэлд тааламжтай хандах юм бол ногоон гэрэл аслаа гэсэн үг.
Эмэгтэйчүүдэд зөвлөх нь:
“Үнсэлцэх урлаг” номын зохиогч Уиллиам Кэйний зөвлөгөөг энд хүргэж байна.
- Амаа илүү нээх. Судалгаагаар эрчүүд хэлний оролцоотой нойтон үнсэлтийг илүү хүсдэг.
- Илүү санаачилгатай бай
- Хэлээ түлхүү оролцуулж түүнийг үнсэлтийн гол тоглогч болгох хэрэгтэй







