Леонардо ди Каприо НҮБ-ын элч болжээ

Холливуудын нэрт жүжигчин Леонардо ди Каприо энэ жил 40 насыг зооглож байгаа билээ. Сүүлийн үед чимээгүй байгаад байсан  тэрээр саяхан НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлт хариуцсан элчээр томилогдсон байна.

Түүнчлэн ирэх долоо хоногт Каприо НҮБ-ын элч нартай Африкийн гурав, Азийн долоон оронд уур амьсгалын өөрчлөлтийн талаар илтгэл тавихаар болжээ. Тэрбээр өнгөрсөн жил уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зориулан долоон сая ам.долларын хандив өргөж байсан ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.