Т.Батцэцэг Монголыг төлөөлж дэлхийн мисст явахаар боллоо
Тэмцээний Үндэсний ялагч буюу эх орноо төлөөлөн дэлхийн мисст оролцох эрхэм шагналын эзнээр Азийн супер модел Т.Батцэцэг тодорч, “Miss world”-д явах эрх болон дэлхийн алдарт брэнд “Шерл Химл”-ийн даашинзны эзэн боллоо. Харин удаах байрыг “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ж.Энэрэл хүртсэн юм. Ж.Энэрэлийг Төрийн шагналт дуучин Д.Болдын Рокит Бэйтэй хамтран дуулсан “Үүлэн домог” дууны клипэнд тоглосноор уншигчид сайн мэдэх байх. Харин гуравдугаар байрыг Д.Долгион эзэллээ.

Улс бүр эх орноо төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулах тэмцээнийг реалити хэлбэрээр зохион байгуулдаг аж. Манай улсын хувьд өмнөх жилүүдэд нэг өдрийн үйл ажиллагаанаас дэлхийн миссд явах бүсгүйг сонгодог байсан нь учир дутагдалтай байсан байна. Харин энэ удаагийн тэмцээн дэлхийн жишгээр гурван сарын хугацаанд реалити шоу хэлбэрээр үргэлжилсэн. Энэ нь олон нийтэд ил, урт хугацаанд явуулснаар гоо бүсгүйчүүдийг илүү сайн мэдэж, мэдээллийн хэрэгслээр цацсанаар илүү бодьтой шударга дүн гарсан гэдгийн шүүгчид онцолсон юм.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Try
(150.129.141.116)
2014-09-21 21:13:02
Muuhai huuhen uheesei Yagaad ene buzar emegtei yawah blchihvoo
0
0
0
Хариулах







