Сүүлийн 10 жилд эрчүүдийн сонгосон хүсэмжит эмэгтэйчүүд

9 дүгээр сарын 16-нд Оросын GQ сэтгүүл “Оны шилдэг эрэгтэй”-г шалгаруулсан бөгөөд эмэгтэйчүүдийн төрөлд Авдотяа Смирнова, Валериа Гай Германикус, Даша Зукова, Наталиа Синдева, Канделаки, Рената Литвинова нар шалгарчээ.  Мөн сүүлийн 10 жилд шүтэн бишрэгч эрчүүдийн сонголтоор шалгарч байсан олны танил эмэгтэйчүүдийг GQ сэтгүүл нэгтгэн гаргасан байна.

2005 онд жүжигчин Женнифер Анистон шалгарч байжээ. 1994-2004 онуудад бүх цаг үеийн шилдэг телевизийн шоу болох “Найзууд”-ын Речаль Грийний дүрээр олонд танигдсанаас гадна кинон дээрх үсний засалтыг нь мянга, мянган охидууд дуурайн, Эмми авардс болон Алтан бөмбөрцөг шагналын эзэн хүртэл болжээ.

Харин 2006 онд сахилгагүй жүжигчин Линдсей Лохан шалгарсан байна. Түүний мандаж явсан үе нь 2000 оны эхээр байсан аж. “Солиотой баасан гараг 2003”, “Муу охид 2004” зэрэг киногоор алдартай болсон Линдсей 2006 онд “Зөвхөн миний аз” кинонд тоглосноор өөрийн нэр хүндийг улам өсгөж тэр оны GQ сэтгүүлийн явуулсан судалгаагаар хүсэмжит эмэгтэйгээр тодорчээ.

Дэлхийд маш тачаангуй эмэгтэйгээр тодорхойлогддог жүжигчин Меган Фокс 2008 онд хүсэмжит эмэгтэйгээр шалгарсан байжээ. Та түүнийг “Хувирагчид” киногоор нь илүү мэдэх бизээ.

2010 онд жүжигчин Скарлетт Йоханссон Америкийн GQ сэтгүүлийн явуулсан “оны шилдэг эмэгтэй”-н шагналыг хүртсэн бөгөөд тэр ондоо Төмөр хүн 2” кинонд тогложээ.

2010 онд жүжигчин Мила Кунис эрчүүдийн сонгосон хүсэмжит эмэгтэйгээр шалгарчээ. “Хар Хун” киноны эсрэг талын дүрийг чадварлаг гаргасан жүжигчин маань Оскарт хүртэл нэр дэвшээд амжсан.

2011 онд Их Британийн GQ сэтгүүлээс гаргасан хүсэмжит эмэгтэйгээр загвар өмсөгч, фото модель Лара Стоун шалгарчээ.

2012 онд “Born To Die” цомгоо гаргасан дуучин Лана Дел Рей 2012 онд Их Британийн GQ сэтгүүлээс гаргасан хүсэмжит эмэгтэйгээр шалгарчээ. 


2013 онд дуучин Робин Тике, Фаррелл Уиллиамс нарын “Blurred Lines” дууны клипээр түүнийг түмэн мэдэх болсон. Түүнийг Америкийн GQ сэтгүүл хүсэмжит эмэгтэйгээр шалгаруулсан байна.

Саяхан болж өнгөрсөн Британийн GQ сэтгүүлийн “оны шилдэг эрэгтэй” шалгаруулах үеэр болсон хүсэмжит эмэгтэйгээр реалити шоуны од Ким Кардашиан тодорсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.