Мисс модель, мисс бикини шалгаруулах “Fashion show” болно

Монголын сайхан охид бүсгүйчүүдээс оны шилдгүүдийг нь шалгарулах "Miss Mongolia-2014" тэмцээний шилдэг 17 оролцогч хэдийнэ тодорч өнгөрсөн өдрүүдэд цуврал тэмцээнүүддээ оролцсоор байна. Өнгөрөгч өдрүүдэд тэдний дунд Мисс Фото, Мисс Спортын төрлийн тэмцээн уралдаан амжилттай зохион байгуулагдсан бол 23-нд ээлжит шоу тэмцээнүүд нь болох ажээ.


Мисс Модель, Мисс  Бикинигийн шилдгүүдийг шалгаруулах “Fashion show” буюу шилдэг 17 оролцогчийн бикини шоу Сүнжин гранд зочид буудлын Гранд танхимд 9 сарын 23-ны 19:00 цагаас зохион байгуулагдах юм байна.

Шоу тоглолтод "Miss Mongolia-2014" тэмцээний шилдэг 17 оролцогч бикини болон гоёлын даашинзны загварын шоуг толилуулах бөгөөд энэ цаг үеийн шилдэг уран бүтээлчид уригдан оролцох аж. Ийнхүү өөрсдийн гоо үзэсгэлэн, авьяас билгээрээ шалгаран үлдсэн шилдэг оролцогчид маань ирэх 10-р сард шилдгийн шилдгүүдээ тодруулах юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.