Монголд нэг нас хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа

Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг, ЭХЭМҮТ-ийн эмч нар, БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нар хамтарч энэ сарын 19-21-ний өдөр гурван хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийжээ. Тэдний нэг нь нэг нас, нэг сартай охин байв. Хагалгаанууд бүгд амжилттай болсон байна.

Балчир охины бие сайн байгаа бөгөөд одоо улсын 1-р амаржих газар эмчлүүлж байгаа аж... Тухайн нярай төрөлхийн  цөсний замын битүүрэлтэй төрсөн. Ийм эмгэгтэй төрсөн хүүхэд хагалгаа хийлгэхгүй бол тархины дутагдал, цусны урсамтгай чанар алдагдсанаас амархан нас бардаг. Ийм оноштой хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхээс өөр аргагүй юм байна.

Манай улсын хувьд ЭХЭМҮТ-д бид ийм оноштой хүүхдүүдийн насыг уртасгах  мэс заслыг хийж байгаа. Ерөнхий мэс заслын тасагт дээрх охиныг нэг сартай байхад нь хагалгаа хийж байсан. Яг жилийн дараа элэг шилжүүлэн суулгах мэс засалд орлоо. Энэ хагалгааг аль болох эрт хийлгэх тусам сайн байдаг. Охинд ээж нь донор болсон.”” гэж
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч А.Цэнджавтай яри
лаа



Өмнө нь энэ мэс засалд орсон дөрвөн настай хүү саяхан шинжилгээнд орсон бөгөөд бүх шинжилгээний хариу сайн гарсан байна. Хүү одоо ээжийнхээ асрамжинд гэртээ байгаа.аж.

Монгол Улс хүүхдэдээ эрүүл мэндийн бүх төрлийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ гэж хуулиндаа заасан
байлаг. Гэвч элэг шилжүүлэн суулгах хагалгаанд хэрэглэдэг нэг удаагийн багаж хэрэгсэл, эм урвалж өндөр өртөгтэй учир төлбөр авахаас аргагүй байна. Цаашид энэ хагалгаанд орох хүүхдэдээ төрөөс хөнгөлөлт үзүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Элэг шилжүүлэн суулгуулсан хоёр хүүхдийн ар гэрийнхэн өөрийнхөө нөөц бололцоо олны хандив, тусламжаар хагалгааныхаа төлбөрийг төлсөн гэнэ.
 
-
Яг ийм цөсний замын битүүрэлтэй төрөөд эхний хагалгаанд орсон 26-30 хүүхэд байна. Энэ хүүхдүүд даруй цөм элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай. “Асан”-ы Элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нар Монголд энэ хагалгааг нэвтрүүлэхэд манай эмч нартай хамтран ажиллаж байгаа. Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч профессор И 5000 гаруй хүнд энэ хагалгааг хийсэн байна. Түүнийг элэг шилжүүлэн суулгах мэс заслын мөрөөдлийн багийн ахлагч гэж дэлхийд нийтээр үнэлдэг.

Тэдний багийнхэн энэ хагалгаагаараа дэлхийд тэргүүлж байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх профессор О.Сэргэлэн ахлагчтэй Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан “Асан”-ы Элэг шилжүүлэн суулгах төвтэй 2016 он хүртэл хамтарч ажиллах юм билээ. Тэр хугацаанд манай эмч нарыг тасралтгүй сургаж, бие даан энэ хагалгааг хийх түвшинд хүргэх юм билээ. Солонгос эмч нар 2015 онд хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд хоёр удаа хийх тухай ярьж байна
гэнэ.
Энэ сарын 21-нд 16 дахь хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг манай эмч нар бие даан амжилттай хийсэн
бөгөөд“Асан”-ын эмч, мэргэжилтнүүд заавар, зөвлөгөө өгч ажилласан байна. Энэ удаа Солонгосоос 15-16 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж ажиллалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин (182.160.4.225) 2014-09-23 14:15:07
элэг шилжүүлэх амжилттай болсон бол аштай юу даа