“B” төрлийн витаминтай хүнсийг хэрхэн таних вэ?
Хүний биед бодисын солилцоог сайжруулан энерги авахад В витамины төрлүүд, эрдэс бодис ургамлын ишлэг (баласт) хэрэгтэй. Энэ бүгдийг жимс ногоо, салат, ургамлын тос, бүтэн үр тариагаар хийсэн бүтээгдэхүүн, тараг шинэ сүүнээс олж авч болох юм байна. Хүнсний ногоог их усанд удаан чанавал витамин нь арилна гэсэн үг. Тиймээс бага усанд хурдан болгох хэрэгтэй. Уураар чанагч бүр сайн.
Витамин B1: мах, төмс буудайнд Витамин B2: сүү, сүүн бүтээгдэхүүн, элэг, загас, өндөг, бууцайнд, Витамин B6: мах, загас, байцаа, төмс, вандуй, гадил жимсэнд, Витамин B12: загас, элэг, өндөгний шаранд, Витамин C: жимс (жүрж, мандрин, нимбэг), ногоон ногоо, амтат улаан чинжүү, улаан лооль, төмс, Төмөрлөг: мах, дотор мах, ногоон ногоонд, Магниз: бүтэн үр тариагаар хийсэн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, маханд ихээр агуулагддаг байна.







