4 долоо хоног өдөр бүр планк хийвэл гайхалтай үр дүн гардаг
Илүүдэл жингээ хаяж, зөв сайхан галбиртай болохын тулд олон янзын арга хэрэглэсээр байна. Энэ удаад тун энгийн бөгөөд үр дүнтэй нэгэн аргыг та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Өдөр бүр планк хийх нь гарын унжсан сул арьс чангалж, цээжний булчин хөгжүүлж унжсан хөхийг өргөж, бүсэлхийгээрээ турахад тусалдаг. Өөрөөр хэлбэл ганцхан үйлдэл биеийн бүхий л булчинд нөлөөлдөг. Гэхдээ хийсэн даруйдаа өөрчлөлтийг мэдрэх гэж яарах хэрэггүй. Дор хаяж 4 долоо хоног болсоны дараа бэлхүүс нарийсч , булчингууд чангарч эхлэсэн байдаг. Энэхүү дасгал нь харагдаж байгаа шигээ хялбархан биш учир тэвчээртэй байгаарай бүсгүйчүүдээ

1 дэхь өдөр - 20 секунд
2 дахь өдөр - 20 секунд
3 дахь өдөр - 30 секунд
4 дэхь өдөр - 30 секунд
5 дахь өдөр - 40 секунд
6 дахь өдөр - Амрах
7 дахь өдөр- 45 секунд
8 дахь өдөр - 45 секунд
9 дэхь өдөр - 60 секунд
10 дахь өдөр- 60 секунд
11 дэхь өдөр - 60 секунд
12 дахь өдөр - 90 секунд
13 дахь өдөр - Амрах
14 дэхь өдөр - 90 секунд
15 дахь өдөр - 90 секунд
16 дахь өдөр - 120 секунд
17 дахь өдөр - 120 секунд
18 дахь өдөр - 150 секунд
19 дэхь өдөр- Амрах
20 дахь өдөр - 150 секунд
21 дэхь өдөр - 150 секунд
22 дахь өдөр -180 секунд
23 дахь өдөр -180 секунд
24 дэхь өдөр - 210 секунд
25 дахь өдөр - Амрах
26 дахь өдөр - 210 секунд
27 дахь өдөр - 240 секунд
28 дахь өдөр - Хамгийн сайн үр дүнг харах болно
Планкийг зөв хийх нь чухал
Хамгийн чухал нь зөв байрлалд дасгалыг гүйцэтгэх юм. Тохойг мөрний чанх доор байрлуулах бөгөөд нурууг шулуун байлгана. Хүзүүндээ хэт даралт өгөхөөс болгоомжлох хэрэгтэй. Хөлөө бага зэрэг салгаж тавина. Удаан жигд амьсгална. Биеэ хэт чангалахгүй сул байлгах хэрэгтэй. Амжилт хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







