Мэдрэлийн ядаргаатай яаж тэмцэх вэ?

Сэтгэлийн дарамт зовиураас болж хүн оворжиж, уцаарлан, үрчлээтэж, үс бууралтан, арьс гэмтэн, улмаар батгашиж эхэлдэг байна. Мөн сэтгэлийн зовиур зүрхийг өвчлүүлж, ходоодны мэдрэлүүдэд нөлөөлж, ходоодны шүүсний хүчил суурийн тэнцвэрт өөрчлөлт оруулж ходоодны шарх үүсгэдэг. Ханиад хүрэх нь олшрох, цусны даралт ихсэх, нойргүйтэх, үе мөчний өвчний шалтгаан нь сэтгэлийн зовиур.


Бидэнд төгс төгөлдөр аж төрөх хангалттай мэдлэг бий. Гэвч амьдралдаа хэрэглэдэгүйд л бидний саад бэрхшээл байгаа юм. Мэдрэлийн ядаргаатай яаж тэмцэх вэ? Та хаана ч, юу ч хийдэг бай ажлынхаа завсар чөлөөгөөр бие, булчингаа сулруулж сурахыг эмч, сэтгэл зүйчид зөвлөж байна.Улмаар сэтгэлээ тайвшруулах олон аргад суралцах хэрэгтэй аж. Сэтгэл зовнилоо багасгаж, амарч тайвшрахад бүхнээс илүү тусалдаг зүйл нь бясалгал, йога, нойр, хөгжим дуу, инээд юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.