Толгой өвдөхөд бөөрөлзгөний жимсний шүүс уугарай

Толгой өвдөх нь айж цочих, сэтгэлийн хөдөлгөөн, тайван бус байдал, нар салхинд цохиулах, ханиад томуу хүрэх, даарч хөрөх зэрэг олон зүйлээс шалтгаалан өвдөнө.

Толгойн өвчнүүдээс хамгийн их зовоодог нь тархины мигрень юм. Энэ нь толгойн нэг тал руу хүчтэй өвдөх, 2-4 цаг заримдаа хэдэн өдөр ч дараалан үргэлжилж, хатгуулан өвдөлт өгөх нь бий. Тархины мигрень өвчтэй хүмүүс өвчин намдаах тусгай бэлдмэл хэрэглэхээс гадна зөгийн бал, балтай найруулсан бэлдмэл хэрэглэвэл тус болно. Хоол идэх үедээ цайны нэг халбага бал хэрэглэж байвал цагийн дараа толгой өвдөхөө болино. Мөн зөгийн балыг зарим ургамлын ханд, жимстэй найруулан хэрэглэх нь үр дүнтэй.

-Толгой өвдөхөд бөөрөлзгөний жимсний шүүс, зэтгэний жимсийг байнга идэж байхын зэрэгцээ балтай үхрийн нүдний жимсний шүүсийг өдөрт гурван удаа эсвэл түүхий төмсний шүүс ууж байвал сайн.

-Хамба шарилж, буурцагт ургамлын навчийг хооронд нь сайтар холиод тэдгээрээс хоолны дөрвөн халбагыг аяга халуун усанд хийж хандална. Орой унтахын өмнө 100 гр-ыг хоолны халбагыг балтай холин найруулж уухад сайн.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(150.129.140.150) 2014-09-26 15:02:52
ЭМД-ийн урамшуулал нь ёс төдий дүр эсгэсэн иргэдэд ямарч хүртээлгүй эрх баригчид ердөө л ажил хийж байгаа мэт ард түмнийг хуурч өөрсдийгөө рекламдсан зүйл болжээ Учир нь бүтэн 3 жилийн турш ядахдаа нэг удаа даралтны эм хөгшчүүд хөнгөлөлттэй үнээр хүүхэддээ эцэг эхчүүд ханиадны эм авч өгч л таарна шүү дээ Тэгвэл л урамшуулал авах эрхгүй болж байгаа юм Зочиндоо нэг харамч айл 3 бууз чанаад 1-ийг нь галдаа өргөөд 1-ийг нь бурхандаа тавиад Үлдсэнийг нь зочныхоо өмнө тавиад залуу хүн зохихгүй гэж байх биш идээд бай гэдэг онигоо яг мөн байна