Эрчүүдийн дургүй эмэгтэйчүүдийн хувцас

Давхар хормойтой даашинз болон цамцнууд. Энэ загварын хувцсанд эрчүүд их тааламжгүй ханддаг байна. Тэд эмэгтэй хүний нарийн бэлхүүсийг харахыг хүсдэг бөгөөд энэ хувцас нь эмэгтэй хүний халуухан хэсгийг давхар хормойгоор нуудаг.

Бананан өмд.
Суудал хэсгээрээ сул, өргөн, доошоогоо нарийсдаг энэ өмдний тухтай учир эмэгтэйчүүд өмсөх дуртай байдаг. хар өнгийн бананан өмд оффист өмсөхөд тохиромжтой ба тод өнгийнхийг энгийн өдрүүдээр өмсөж болдог. Гэвч уг өмдний хэлбэрт эрчүүд дургүй байдаг. эмэгтэйчүүдийн нурууны төгсгөл хэсгийг муухай харагдуулдаг ба яг өлгий шиг гэж дүгнэжээ. Тиймээс анхны болзоондоо энэ өмдийг сонгох хэрэггүй шүү охидуудаа.

Залгаатай хувцас. Иймэрхүү залгаатай хувцсыг өмсөөд халуун өдөр агаарт зугаалж, өвсөн дээр суухад амар байдаг. мөн дээгүүрээ юу өмсөх үү гэж санаа зовох асуудал байхгүй. Учир нь өмд, шорт хамтдаа.Залгаа хувцас эрчүүдийн толгойг эргүүлдэг байна. Мөн ихэнх нь яг нярай хүүхдийн хувцас шиг гэж боддог ажээ.

Бойтгон гутал. UGG гутал хөлд эвтэйхэн, дулаахан бас өмд, жинс, банзал гээд юм юман дээр өмсөж болдог учир эмэгтэйчүүд өмсөх дуртай байдаг. Гэвч эрчүүд биднийг хөлөө эвтэйхэн, тухтай байлгах өөр арга олох хэрэгтэй гэж боддог ажээ. UGG гутал ямар ч жижиг хөлтэй эмэгтэйг том хөлтэй харагдуулдаг ба эмэгтэйлэг биш гэж тэд боддог байна.

Тод өнгийн уруулын будаг. Тод, бараан өнгийн уруулын будаг эмэгтэйчүүдийн цуглуулгад зайлшгүй байдаг. оройн цагаар гарах үед тод өнгийн уруулын будаг сонгодог. Мөн ямар ч хуучинсаг загвартай хувцсан дээр тод өнгөөр уруулаа будахад маш загварлаг харагдуулдаг. Гэвч эрчүүд ийм тод өнгийн будганд дургүй. Тэд хаа сайгүй л мөрөө үлдээж байдаг, хазсан хоолон дээр, юм уусан шилэн аяган дээр, хамгийн дор зүйл нь эрчүүдийн нүүрэн дээр. Гадагшаа гарахдаа хэрэв уруул оролцсон үйлдэл хийхээр бол бүдэг өнгийн будаг сонгоорой. Бүх эрчүүд тэдний хувцас, нүүрэн дээр тод өнгийн тамга үлдэхийг хүсдэггүй.

Индүү ултай гутал. Өсгийтэй гутлуудаас хамгийн хөлд эвтэйхэн нь индүүн ултай гутал, сандал байдаг. Жинс, шорт, зуны даашинз зэрэгтэй сайхан зохицдог бөгөөд газартай наалдсан сэтгэгдэл төрүүлэхгүй. Гэвч эрчүүд уг гутлыг өхөөрдөм гэж боддоггүй. UGG-тэй нэгэн адилаар индүүн ултай гутал эмэгтэйчүүдийн хөлийг том, бүдүүн харагдуулдаг гэжээ. Хөлөн доор нь яг л зүсэм мод байгаа юм шиг санагддаг байна.

Мөргүй майк. Дээгүүр өмсдөг мөргүй хувцас зуны цагт их тохиромжтой. Цээж болон нуруугаа зэрэг наранд шарахаас гадна мэдээж бас тачаангуй харагдуулдаг. Гэвч энэ үргэлж сайхан харагддаггуу? Эрчүүд үгүй гэж хариулдаг байна. Хөхний даруулгагүй, мөргүй өмсгөл өмссөн үед эрчүүдэд хавтгай, унжсан байдалтай санагддаг ажээ.

Ретро загварын усны хувцас. Өндөр суулттай, бүсэлхий хүртэл үргэлжилдэг загвар нь өхөөрдөм санагддаг. Орчин үеийн хэт жижиг усны хувцаснаас илүү биеийг халхалж өгдөг. Гэвч 40-өөд оны энэ загвар эрчүүдэд тийм ч таалагддаггүй. Бүсгүйчүүд бүсэлхий хүртэл өдөр суулттай усны хувцсыг сонгох үед эрчүүд биднийг яг юугаа хаах гээд байгааг ойлгодоггүй. Харин ч эмээ маягийн харагддаг гэж боддог ажээ.

Өндөр суудалтай өмд. Өндөр суудал нь өмд, жинс шорт зэрэгт бас хэрэгжээд байгаа. 80, 90-эд оны уг загвар сүүлийн үед их түгээмэл болоод байна. Харин өндөр суудал эрчүүдэд огт таалагддаггүй бололтой








