Гэрийн нөхцөлд хийж болох язралт арилгах тосны жор


Лаванда болон нимбэгний хандтай тос нь арьсанд үүссэн язралтын эсрэг маш сайн үр дүнг үзүүлдэг бөгөөд эдгээр нь таны арьсанд үүссэн язралтын улаан сорвийг арилгахад тусална.

Танд хэрэгтэй орцууд:

Зөгийн балны вакс: 15 грамм

Кокоа самрын тос: 15 грамм

Коконут буюу кокосны тос: 50 грамм

Evening Primrose /Өмнөд Америкт ургадаг цэцэгний нэр/ тос: 30 мл буюу 2 хоолны халбагаар

Ylang ylang /Индонезид ургадаг цэцэгний нэр/ тос: 5 мл буюу цайны халбагаар

Лаванда цэцэгний хандтай тос: 3 мл буюу цайны халбаганы талаар

Нимбэгний хандтай тос: 2 мл буюу цайны халбаганы талаар

Мөн зэвэрдэггүй ган сав, модон халбага, тосоо хадгалах шилэн сав хэрэгтэй.

Тосоо хэрхэн бэлтгэх вэ?

Саваа бага зэрэг халааж байгаад зөгийн балны вакс, кокоаны болон кокосны тос, evening primrose тосоо хийж байгаад сайтар хутгаж өгнө. Тосоо жигд хольсны дараа галаа зогсоон биеийн дулаан /37 градус/ хүртэл хөргөнө.

Дараа нь ylang ylang болон лаванда, нимбэгний тоснуудаа хийж хутгаад, сайтар хөргөөд шилэн савандаа хийж харанхуй газар хадгална. Бэлэн болсон тосоо язралт үүссэн арьсан дээрээ зөөлөн иллэг хийх маягаар түрхэнэ. Энэ тосоо өдөр бүр шүршүүрт орсны дараа түрхэж хэрэглэвэл хэд хоногийн дотор үр дүнгээ өгнө.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(27.123.213.162) 2017-03-23 16:39:41
tulenhiin sorwind hereglewel boloh uu
zul (202.21.116.2) 2015-03-24 16:44:14
nairlagand ni orox zvilsiig xanas olj bolox wee
munkhtuya (112.72.11.107) 2015-03-20 13:48:53
hi bi tvrvn neg wazelantai vetamin eg xolij mask xix argig daxij sain medej amaar bns xelj ugch tuslaache
zochin (203.91.118.162) 2015-03-20 11:11:22
тэр ханднуудыг нь яаж гаргаж авдаг юм бол Бүрэн ойлгомжтой зөвөлгөө өгвөл сайн байна
(150.129.142.241) 2015-03-19 17:01:22
edgeer ortsuudig haanaas tgd olj awah we