Олны танил цагаан хоолтон бүсгүйчүүд

Өнөөдөр дэлхийн цагаан хоолтнуудын өдөр тохиож байна. Өдгөө энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэдэг болоод хагас 100 жилийг үдэж байна...Манай бүсгүйчүүд өөрсдийн гоо сайхан болон эрүүл мэндээ анхаарч, бас нөгөө хэсэг нь энэрэнгүй үйлс, амьтны амь таслахыг жигшин махнаас татгалзах болсон.

Тэгвэл цагаан хоолтон байхын ашиг тус юу вэ?




Цагаан хоолтон болсноор ханасан тос болон “муу” холестеринтой бүтээгдэхүүнийг бага хэрэглэхэд хүргэдэг. Тэгэхдээ цагаан хоолтнууд эрүүл мэндийг бэхжүүлэхэд дэм болдог хүнсний нүүрс-ус болон фитохимийн янз бүрийн бодисыг их хэмжээгээр авдаг байна.


Энэ бүхнийг жимс ногоо, үр тариа, шош, самар болон буурцгийн янз бүрийн бүтээгдэхүүнээс авдаг аж. Үүний үр дүнд цагаан хоолтнууд биеийн жин, цусны даралт маш багатай байдаг. Цагаан хоолтнууд зүрхний шигдээс болон даралт ихдэх, цус харвах өвчин, хоёрдугаар зэргийн чихрийн шижин, зарим төрлийн хорт хавдар тусах нь ховор байдаг.



Цагаан хооллолт ба турах тухай. Цагаан хоолтнуудын биеийн жин махан хоолтнуудаас 3-8 килограммаар бага байдаг. Энэ нь хооллохдоо илүү нарийн сонголт хийж, ханасан тос бага хэрэглэдэгтэй холбоотой аж. Цагаан хоол нь тэжээллэг бодис өөр баялаг бөгөөд хоол хүнснийхээ чанарыг бууруулалгүйгээр жин хасахад хэрэглэж болно гэж Америкийн хоол судлаачид үзэж байна.

Жишээ нь, туршилтын үеэр зөвхөн Макдональдсын бүтээгдэхүүн идэж 11 килограммаар таргалсан хүн цагаан хоолтон болмогцоо 14 сарын дотор нэмсэн жингээ хассан байдаг аж. Цагаан хоол чихрийн шижин өвчнийг эмчилнэ. Цагаан хоол нь инсулиныг тогтворжуулдгийн дээр элдэв сөрог нөлөөгүйгээр жингээ хасах боломж олгодог байна.

Ингээд олны танил дотоод гадаадын цагаан хоолтон бүсгүйчүүдийг нэрлэж байна.

Титаник киноны гол дүр буюу Кэти Винслэт






Өнгөрсөн жил Алдарт дуучин Бионси нөхрийн хамт цагаан хоолтон гэдгээ зарлсан.



Викториа Сэкрэтийн үзэсгэлэнт гүнж, загвар өмсөгч Миранда Керр цагаан хоолтон болоод 8  жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд ямарч мах идээгүй гээд боддоо бүсгүйчүүдээ!




Монгол бүсгүйчүүдээс та бидний сайн мэдэх "Шри Шри"-ийн Ц.Сарангэрэл





Дуучин Номинжин




Хөтлөгч, сэтгүүлч Одгэрэл




""Universe best song"" наадмын шилдэг оролцогч хөөрхөн Э. Урангоо

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.