ДОМОГТ ТАМИРЧИН Виктор Аны хайр, тэмцэл амьдрал боссон түүх.
Виктор Ан /Солонгос нэр нь Ан ХёН Су /- хайрт гэргий Ю На Ри. - ОХУ.ын
шигшээ багийнхан нь түүний даруу хээгүй дайчин занг үнэлэн " Монгол "
хэмээн нэрийддэг.

2010 онд Канадад зохиогдсон Ванкуверын олимпт Виктор Аныг Солонгос Улсын шигшээ баг 2008онд авсан өвдөгний гэмтлээр нь шалтаглан хасав. Солонгосын Үндэсний шигшээ багтаа гадуурхагдан шахагдах болсон, ясны шорт трейкийн тамирчин Виктор Ан 2011 онд аавынхаа зөвлөснөөр ОХУ-ын шорт трейкийн үндэсний шигшээ багийн саналыг хүлээн зөвшөөрч, гэмтэлтэй хөлөө хазгай гишгэлсээр ОХУ-руу нисэх онгоцонд суухад, " Турины 2006 Олимпийн 3 алтан 1 хүрэл медаль" -т домогт тамирчинаа угтсан шигээ үдсэнгүй. Харин ч онгоцонд түүнтэй зэрэгцэн суух Солонгос хүн олдоогүй гэдэг.

2011 онд сэтгэл санааны дарамтанд орсон Виктор Антай Солонгост үзэсгэлэнт төрхөөрөө сэтгүүл тв-ийн модель болон алдаршисан Ю На Ри бүсгүй танилцан, бүх хүнд цагт түшиж тулан дахин босгож, Виктор Аны агуу амжилтын шалтгаан, учир утга болсон түүхтэй. 2011 онд ОХУ-ын Москво хотод ирэн ОХУ.ын үндэсний шорт трейкийн багт бэлтгэл хийж эхлэхэд, Оросууд амласан ёсоороо түүний өвдөгийг эрчимтэйгээр эмчилэн, сэтгэл санааны болон эд материалын гүн гүнзгий туслалцаа үзүүлэж эхлэв. 2012 оны 12 сарын 26 нд ОХУ.ын ерөнхийлөгч Д.А.Медведев шуурхайгаар шинэ тамирчинаа ОХУ.ын иргэн болсон тухай зарлиг гаргажээ. Удалгүй тэрээр Солонгос нэрээ Орос ,Солонгос дэлхийд алдартай Солонгос од Виктор Цойг дурсан, мөн " Ялалт"- ыг билэгдэн Виктор Ан нэрээр солив.

ОХУ. д шигшээ багийнхантайгаа эрчимтэй бэлтгэлээ хийж байх хойгуур, Орост идээшихэд нь туслах зорилгоор түүний хайрт бүсгүй Ю На Ри - г Солонгос улсаас татан авчиржээ.

ОХУ-ын шигшээ баг хамт олны дэмжлэгээр хөл нь бүрэн эдгэрч эхлэснээр, 2014 оноос өмнөх дэлхийн аваргаас багаараа медаль авч, СОЧИ 2014 олимпт оролцох эрхээ авав. Виктор Аныг бэлтгэлээ хийж байх явцад, үе үе Солонгос хоол түүнд ирдэг байсны учрыг хожим тэрээр багшаасаа асуухад Ерөнхийлөгч В.Путин танд сайн санаа тавиарай захисан юм гэж хариулсан байдаг. Орос Улсын үндэсний шигшээ баг Солонгосын домогт нутагтаа гадуурхагдсан Виктор Аныг ирснээс хойш ур чадварын хувьд илт дээшилсэн гэдэг. 2014 оны СОЧИ 2014 Олимп эхлээд удаагүй байхад, Виктор Ан шинэ эх орон Оростоо гурван алтан медаль, нэг хүрэл медалийг авчиран,ОХУ.ын тугийг дэлгэн Солонгосын шигшээ багийн өмнүүр гүйн яруу алдраа тунхагласан билээ....Тэрээр одоогийн байдлаар олон улсын чанартай тэмцээн уралдаанаас 36 алт, 14 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн нь хамгийн дээд үзүүлэлт болжээ. Түүний зургаан алтан медаль, хоёр хүрэл нь өвлийн Олимпийнх аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.