Диане стейк хийх арга

Бүсгүй та доорх зааврын дагуу хийхэд таны амтат стийк бэлэн болох бөгөөд хачир, соус амтлагчаа өөрийн хүссэнээр стийктэй тохирохоор хийж болох юм шүү. Амжилт хүсье!



Орц:
4 ш нэг бүр нь 85 гр цул мах (filet mignon medallions)
1/2 амны халбага давс
1/4 амны халбага нунтаг хар перц
1 амны халбага масло
4 амны халбага жижиглэн хэрчсэн сонгино (shallots)
1 амны халбага жижиглэн хэрчсэн сармис
1 стакан мөөгний толгой жижиглэн хэрчсэн
1/4 стакан конъяк эсвэл бранди
2 амттаны халбага дижон гич
1/4 стакан крем
1/4 стакан ширгээсэн махны тунгалаг шөл
 2 амттаны халбага Worcestershire sauce
2 дусал халуун соус
1 амны халбага жижиглэн хэрчсэн ногоон сонгино
1 амттаны халбага жижиглэн хэрчсэн яншуйн навч
Хийх арга:
-Махаа эргүүлж тойруулан давс перцээр амтлана.
- Маслоо томхон саванд хайлуулна. Махаа нэмээд нэг талыг борлотол 45 секунд байлгана. Махаа эргүүлээд нөгөө талаар 30 секунд байлгаж борлуулна.
- Сонгино сармисаа хайруулын тавгийн сул хэсэг рүү хийнэ. 20 секунд нэмээд мөөгөө нэмж зөөлөртөл нь 2 минут хуурна. Махаа гарган томхон тавган дээр хучиж тавина.
- Хайруулын тавгаа хазайлгаж байгаад брандигаа нэмнэ. Шүдэнз ашиглан брандигаа галлаад хайруулын тавгаа гал дээрээ буцаан тавиад архи шатаж дуусахаар гич болон кремээ нэмнэ. Хутгаж нийцүүлээд 1 минут хуураад тунгалаг шөлөө нэмнэ. Дахин 1 минут буцалгаад Worcestershire болон халуун соусаа нэмээд гаргаж тависан мах болон цугласан шүүсийг нэмнэ.
- Махаа соусаар бүрээд ногоон сонгино яншуйгаа нэмээд 2 хувааж таваглаад халуунаар нь сервислэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
гэрэл (202.21.96.205) 2014-10-29 14:58:44
райырхой