12 настай охин 37-той залуутай “гэрлэлээ”
Яг энэ цаг үед нэгэн хачирхалтай мэдээлэл дэлхийн нийтийн чихийг донсголоо...
12хон настай Thea охин 37 настай Geir нар гэрлэлэсэн юм.

2 хоногийн өмнө буюу 10 сарын 11-нд Дэлхийн охидын өдөр тохиосон бөгөөд үүнтэй зэрэгцэн дэлхийн нийтэд буруу үйл явдал боллоо гэж хэвлэлүүд шүүмжилж байна. Өдөр бүр 39 мянган охид зохион байгуулалттай гэр бүлийн золиос болдог байна. Гэвч Thea охины гэрлэлт тэдгээрээс өөр байсан гэнэ. Тэд ариун хайр дурлалаар гэрлэж байгаа хэмээн блогдоо бичсэн байна.

Гэр бүл болох ёслолын үеэр гэрч, гэгээнтний үүргийг жүжигчид гүйцэтгэж урьдаас зохион байгуулалттай бэлтгэн сүм гэхээсээ жинхэнэ хуримын ордон шиг харагдаж байжээ.

Гэгээнтэн яг сүйт бүсгүйгээс гэр бүл болохыг хүсч байгаа эсэх зөвшөөрлийг нь асуух үеэр сүмийн гадаа хэдэн зуун жагсагч “Үгүй ээ, хуримыг зогсоо” хэмээн хашгиралдацгаасан байна.

Ийм арга хэмжээ зохион байгуулж, насанд хүрээгүй хүүхдийг “хуримлуулах” тухай норвегийн хэвлэлүүд бүр есдүгээр сараас эхлэн мэдээлсэн юм. Тея гэж нэрлэсэн охин интернетэд блог нээж үеийнхэнтэйгээ, насанд хүрээгүйчүүдийг гэр болгодог харгис ёсны тухай, болох гэж байгаа “хурим”-ынхаа тухай санал хуваалцсанаар Норвегт хамгийн олон хандагчтай блог болжээ.

Блог дөнгөж нээсэн өдөр л гэхэд энэ нь зохион байгуулалттай арга хэмжээ гэдгийг мэдээгүй хэдэн зуун хүн цагдаагийн газар, хүүхэд хамгаалах байгууллагуудад хандаж энэ хуримыг болиул гэсэн шаардлага тавьсан байна.

“Хурим” зохион байгуулагчид энэ арга хэмжээ насанд хүрээгүйчүүдийг гэр бүл болгодог хуучны бурангуй ёс уламжлалыг халахад бүх нийтийн анхаарлыг татаж, үүний эсрэг арга хэмжээнд тэднийг идэвхтэй оролцуулахад чухал хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид үзэж байна.

Хуримын бичлэгийг эндээс үзээрэй
http://www.youtube.com/watch?v=CrPkpa-NL1I
Thea охины алдарт блог:
http://stoppbryllupet.blogg.no/
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Emegtei
(59.153.87.43)
2016-01-10 20:33:04
ymar sonin ym be osvor nasniihnii uyd mash buruu ulger durailal ym a uneheer hair setgeltei baisan ch 12 nastai 37 nastai hoyr hun gerlene gdeg tim yma barag l aav ohin hoyr shig ym bna aav eej n gj ymar hun baidag bolhoor iim baidag bna
0
0
0
Хариулах
Nm
(182.250.250.7)
2014-10-14 07:45:25
Oilgosongui hucheer gerluulsen um uu jinhene hair umuu esvel olnii anhaaraliig handuulah gesen huuramch gerlelt um uu
0
0
0
Хариулах
(92.224.186.234)
2014-10-13 22:14:31
muu orchuulsan bna sain unsh daa bichsenee
0
0
0
Хариулах







